ОХУ Украины Донбасст цэргийн ажиллагаа эхэлснээс хойших хугацаанд Украины 377 мянга гаруй иргэн Польш улс руу дүрвэжээ.
Украины хил хамгаалах албаны мэдээллээр, Польшийн хилээр гарсан украинчуудын тоо 377.4 мянгад хүрээд байна. Хоёрдугаар сарын 28-нд Польшийн хилээр Украины 100 мянга гаруй иргэн нэвтэрсэн бол мягмар гарагт 24 мянган дүрвэгч Польш руу гарчээ.
Украинаас Польш улс руу гарах хүсэлтэй хүмүүс хэдэн хоног дараалан дугаарлаж байгаа аж. Ихэнх дүрвэгсдийг тусгай цэгүүдэд хүлээн авч, Польшийн бүс нутгуудад байрлуулж байна. Польш улсад дүрвэгсдэд зориулсан хандив цуглуулж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Дэлхий дээр улс орнуудад иргэний дайн, үймээн самуун,хямрал айлас хүйдэс ноёлж байх ёстой, мэдээж АНУ-с бусад нь. Ингэж чадвал долларын ханш тог твортой, ЗГ-н бонд найдвартай байна, Гэж гурван ч ерөнхийлөгчид зөвлөх хийж байсан хүн айлдсан байна.
”Алтернатива для Германей” намын Бундестагийн депутат Петр Быстрон ”Путин 15 жилийн өмнө Европын аюулгүй байдлын системийг эргэн харахыг сануулж байсан. гэтэл та нар ”үгүй” гэж хэлсэн. Одоо нөхцөл байдал юунд хүргээд байгааг харж байна уу? гэж хэлжээ.