Он гарснаас хойш 1.2 сая тонн нүүрс экспортод гаргажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд  манай улс авто замаар 1884 чингэлэг, төмөр замаар 350 чингэлэг нүүрс экспортод гаргажээ. Ингэснээр  оны эхнээс 1,196.9 мянган тонн нүүрс гаргаад байна.

Харин зэсийн баяжмалын тухайд хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд  авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 220 чингэлэг буюу оны эхнээс 191.5 мянган тонныг гаргажээ. Мөн оны эхнээс хоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 280 мянган тонн  төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна.

Төв банк оны эхнээс хоёрдугаар сарын 24-ний байдлаар 2,122.9 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 133.2 мянган тонн буюу 6.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top