Орос, Украины хэлэлцээний ХОЁРДУГААР ШАТ өнөөдөр болж магадгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Орос, Украины хэлэлцээрийн дараагийн шат өнөөдөр /2022.03.02/ болж магадгүй талаар Оросын талаас мэдээлжээ.

Талууд урьдчилан тохиролцсоноор хэлэлцээрийн хоёрдугаар шат Беларуст болох төлөвтэй байна.

ОХУ, Украины төлөөлөгчид даваа гарагт Беларусын хил дээрх Припять хотод таван цаг хэлэлцээр хийсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй.

Хэлэлцээрт Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийгээр ахлуулсан төлөөлөгчид оролцсон бол Украины төлөөлөгчдийг Дээд Рада дахь Зеленскийн фракцын тэргүүн Давид Арахамия ахалсан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский Оросын тал Украинтай тохиролцоонд хүрэх хүртлээ хэлэлцээр хийсээр байхад бэлэн байна гэж мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top