Харвардын их сургуулийн дэргэдэх Америкийн улс төр судлалын төвийн явуулсан судалгаанд оролцогчдын 62 хувь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп байсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу дайрахгүй байсан гэж үзэж байна.
Ардчилсан намыг дэмжигчдийн 39 хувь, Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 85 хувь Трамп Путинг дайн эхлүүлэхээс өмнө хоёр дахин эргэцүүлүүлэх байсан гэжээ.
Судалгаанд хамрагдсан сонгогчдын 59 хувь Жо Байдены сул дорой байдал Путинд Украин руу довтлох сэдэл өгсөн гэсэн бол 38 хувь АНУ-ын ерөнхийлөгч хэн ч байсан Путин Украин руу довтлох байсан гэж үзэж байна гэж Daily Mail мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )