Туркийн эрх баригчид Оросын цэргийн гурван хөлөг онгоцыг Босфор, Дарданеллын хоолойгоор гарах зөвшөөрөл олгоогүй байна.
Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглугийн мэдээлснээр, Туркийн тал Оросоос Хар тэнгисийн флотод багтдаггүй эдгээр хөлөг онгоцыг хоолойгоор гаргах тухай хүсэлтээ татан авахыг шаарджээ.
Оросын тал шаардлагыг хүлээн авсан гэж Чавушоглу тодруулсан байна.
Хоёрдугаар сарын 28-нд Турк улс ОХУ-ын Зэвсэгт хүчний Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай холбогдуулан цэргийн хөлөг онгоцнуудыг Босфор, Дарданеллын хоолойгоор гаргахгүй болсныг мэдэгдсэн билээ. Монтрёгийн конвенцын дагуу Хар тэнгисийн бус орны цэргийн хөлөг онгоц Хар тэнгист гурваас дээшгүй долоо хоногт байх эрхтэй. Онцгой нөхцөл байдалд Турк улс тус хоёр хоолойгоор цэргийн хөлөг онгоц гарахыг хориглох, хязгаарлах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )