Киев дэх Энэтхэгийн элчин сайдын яам үйл ажиллагаагаа түр зогсоож, Энэтхэгийн дипломат ажилтнууд Украины нийслэлээс тус улсын баруун хэсэгт шилжжээ.
Киев хотод ажиллаж, амьдарч буй энэтхэгчүүдийг нүүлгэн шилжүүлэх бүхий л арга хэмжээ авсны дараа ЭСЯ үүдээ барьсан гэж тус улсын гадаад хэргийн тэргүүн дэд сайд Харш Вардхан Шрингла мэдэгджээ.
Түүний хэлснээр, Украинд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойших хугацаанд Энэтхэгийн 12 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Өдгөө Украинд Энэтхэгийн найман мянга орчим иргэн үлдээд байгаа бөгөөд ихэнх нь Харьков, Сумах хотод байна. Тэднийг нүүлгэн шилжүүлэхийн тулд Энэтхэгийн тал Украин, Оросын талд хандан, аюулгүй байдлын коридор бий болгох хүсэлт тавьжээ.
Сэтгэгдэл ( 0 )