Монгол Улс Оросыг буруутгасан НҮБ-ын тогтоолд ТҮДГЭЛЗСЭН байр суурь илэрхийлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

НҮБ-ын Ерөнхий ассамблей тусгай чуулганаараа Оросын Украинд явуулж буй цэргийн ажиллагааг буруутгасан тогтоолыг батлав. Үүнээс өмнө ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ижил агуулгатай баримт бичигт хориг тавьж байсан билээ.

Тогтоолыг батлахын төлөө 141 орон, эсрэг таван орон санал өгсөн бол 35 улс түдгэлзжээ.

Тогтоолыг батлахын эсрэг Беларус, БНАСАУ, Эритрей, ОХУ, Сири зэрэг таван улс санал өгчээ.

Түдгэлзсэн орнууд: Алжир, Ангол, Армен, Бангладеш, Болив, Бурунди, Төв Африкийн БНУ,  БНХАУ, Конго, Куба, Сальвадор, Экваторын Гвиней, Энэтхэг, Иран, Ирак, Казахстан, Киргиз, Лаос, Мадагаскар, Мали, Монгол Улс, Мозамбик, Намиб, Никарагуа, Пакистан, Сенегал, Өмнөд Африк, Өмнөд Судан, Шри-Ланка, Судан, Тажикстан, Уганд, Танзани, Вьетнам, Зимбабве.

Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас Украин, Гүрж, Молдав, Эстон, Латви, Литв улс тогтоолыг батлахын төлөө санал өгчээ.

Тогтоолд Оросын явуулж буй цэргийн тусгай ажиллагаа, цөмийн тогтоох барих хүчийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг буруушааж, цэргийн ажиллагааг даруй зогсоохыг шаарджээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас гаргасан тогтоолыг заавал биелүүлэх шаардлагагүй тул цэргийн ажиллагааг зогсооход хүргэхгүй гэж НҮБ-ын дэргэд суугаа Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя онцолжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbat Bold(188.95.34.48) 2022 оны 03 сарын 04

Manai uvug deedes shuluun shudarga bj . Harin bid aimhai hulchgar buurunhii uruvdmuur adgiin shaaruud boljee

0  |  1
Баярбаатар(66.181.161.85) 2022 оны 03 сарын 04

Зеленский ер нь барууныг дагаж хөрш хамтын найрамдалтай орноосоо урваж шарваж улс орныг нь аюул заналхийлэлд өртөх боломжийг олгож байхад ОРОС АХ НАР ЯАЖ ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ БАЙХАВ ДЭЭ ЗЕЛЕНСКИЙ ӨӨРИЙН ХИЙСЭН ХЭРГЭЭ ӨӨРӨӨ ҮҮРЭХ ЁСТОЙ БУДЛИАН ЭЗЭН

1  |  0
Zochin(46.183.103.8) 2022 оны 03 сарын 03

Zuvoo

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 03

Amerkiin dald dalgavraar ajildag uyn shig baiga uym daa .NVBiig anh Amerk uls sanaajilan baiguulsan olon jiliin delhiin tvvhiig irgen harhad NVB Amerkiin dald bodolgoor ajildag uym shigel baigaa uym.Delhiid Amerkuud duraaraa baihad busad ulsad tusalsan neretei baigaliig ni tsulmuh erhANU davuu erheer baidag delhiid 2 udaa atomiin bumbug hayaj olon hvn alj baisan butsartai garuud daa.

0  |  0
Зочин(202.9.46.13) 2022 оны 03 сарын 03

Хуучин бүрэлдэхүүнд байсан Узбек, Туркмен, Дагестан г.м бусад орнууд яасан юм бол.

0  |  0
Иргэн(202.9.46.224) 2022 оны 03 сарын 03

Ах дүү улсуудыг хооронд нь алалцуулах , Америкуудын далд зорилго биелжээ

1  |  0
зочин (202.9.46.124) 2022 оны 03 сарын 03

АНУ, НАТО ДЭЛХИЙН ОЛОН ОРОН ЛУУ ДОВТОЛЖ , УЛС ОРНЫГ НЬ СҮЙРҮҮЛЖ БАЙХАД НҮБ эзлэн түрэмгийллийн асуудлаар САНАЛ ЯВУУЛЖ БАЙСАН ЮМ УУ??? НҮБ ЕР НЬ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХАА БОЛЬСОН ЮМ БИШ ҮҮ!!!!!!

1  |  0
Top