Украин дахь тусгай ажиллагааны талаарх худал мэдээлэл хэр аюултай вэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

ОХУ-ын Украинд явуулж цэргийн тусгай ажиллагаатай зэрэгцэн мэдээллийн дайн өрнөж байна. Олон нийтийн сүлжээнд тус ажиллагааны талаарх худал мэдээлэл үржиж, ажиллагааны явцад нөлөөлж байна гэж Оросын RT агентлаг мэдээлжээ. 

Худал, баталгаагүй мэдээлэлтэй тэмцэх үүднээс Орост “Фейкийн эсрэг дайн” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.Зарим эх сурвалжууд, тухайлбал “Подработка военное время” групп Киевийн дүүргүүдэд зохиомол дэлбэрэлтийн зураг авалтад оролцохыг санал болгож байгаа бол дүрс бичлэг дэх хүний яриаг өөрчилдөг дипфейк технологи ашиглан Оросын улс төрчдийн мэдэгдлийг өөрчилдөг байна. Түүнчлэн, Украины цэргийн формтой хүн шаардлагатай байна гэсэн зар ихээр явах болжээ.

Сэтгэл зүйн дарамтУкраинд Оросын тал хохирол хүлээж байгаа, амь үрэгдсэн, олзлогдсон цэргүүдийн талаарх худал мэдээллийн ихэнх нь орос цэргүүдийн ээж нарыг цэргийн ажиллагааны эсрэг жагсаалд уриалах зорилготой.  

ОХУ-ын Улс төрийн мэдээллийн төвийн захирал Алексей Мухины ярьснаар, цэргийн ажиллагааны талаар худал мэдээлэл тараах нь эсрэг талдаа сэтгэл зүйн дарамт үзүүлэх шалгарсан арга аж. Ийм фейкийг хүн төрөлхтөн өөр хоорондоо тулалдаж, мэдээлэл солилцож эхэлснээс хойш ашигласаар иржээ.

Сэтгэл зүйн тоглолт

Дэлхий даяар олон нийтийн сүлжээнд тархаад буй хамгийн их хандалттай фейкийн төрөл болох хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшдийн гэрэл зургийг ашигласан контентууд нь хэрэглэгчдийн сэтгэл зүйгээр тоглох зорилготой. Ийм контент нь хэрэглэгчдэд шударга бус байдлын мэдрэмж төрүүлж, уур хилэнг өдөөдөг байна.

Тухайлбал, украин цэрэг хайртай бүсгүйтэйгээ салах ёс гүйцэтгэж буй дүрс бичлэгийг Кортни Кардашьян хүртэл репост хийж байжээ. Үнэн хэрэгтээ энэ дүрс бичлэг нь тайлбарласан шиг Украин дахь тусгай ажиллагаатай холбоогүй бөгөөд 2017 оны “Химерүүдийн дайн” баримтат киноны хэсэг болж таарчээ.

Киевийн оршин суугчдын агаарын цохилтоос зугтааж буй дүрс бичлэг нь найман жилийн өмнө Их Британийн Бирмингемд авсан “Kaleidoscope” киноны хэсэг болохыг илчилсэн байна. Харин Оросын цэргийн ажиллагааны улмаас Киев хот сүйрч буйг харуулах зорилготой метронд хорогдож буй хүүхдүүдийн гэрэл үнэндээ Донецк мужийн Дружовкт авсан байжээ. Эл гэрэл зургийг анх Их Британийн “Daily Mail” нийтэлж байсан бол хожим нь бусад хэвлэлүүд “Киевийн метронд” тайлбартайгаар түгээсэн байна.

Бяцхан охин танкны өмнө зогсох цэрэг рүү орилж буй дүрс бичлэг Украин болон Оросын цэргийн ажиллагаатай ямар ч холбоогүй гэнэ. Энэ бичлэгийг есөн жилийн өмнө Палестин, Израилийн мөргөлдөөний үеэр хийсэн болохыг мөн баталжээ. Үүнээс гадна хил орчмын хот, мужуудыг бөмбөгдөж, иргэдийг нь нүүлгэн шилжүүлж байгаа тухай хуурамч мэдээлэл их түгээж байна.

Алексей Мухины үзэж буйгаар ийм төрлийн контентыг дэлхий даяар Орос улс, оросуудын эсрэг үзэн ядалтыг төрүүлэх зорилгоор түгээж байна.

“Фейкийн эсрэг дайн” сайт одоогоор 60 гаруй худал мэдээлэл, дүрс бичлэг, гэрэл зургийг илчлээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ххх(150.129.141.221) 2022 оны 03 сарын 06

Telegramm апп суулгаад харахад л бүх үнэн байж л байна ш дээ. Энэ мэдээлэл чинь харин тархи угаалт фейк байна.

0  |  0
зо(192.82.75.100) 2022 оны 03 сарын 06

Энэ чинь өөрөө худал мэдэлэл баых шүү

2  |  0
ШУДАРГА(64.119.23.82) 2022 оны 03 сарын 06

САЙН БАЙНА. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ЁС ГЭЖ ЮМ БАЙНА ДАА.

2  |  3
яг үнэн.(66.181.191.61) 2022 оны 03 сарын 06

Ашгүй дээ. Нэгдсэн улсын дэглэсэн бузар,булхай эхнээрээ илчлэгдэж байгаад олон улс талархах туйлийн шудраг Үйлс болноо.Зиндаа сайтад баяр хүргье

5  |  1
яг үнэн.(66.181.191.61) 2022 оны 03 сарын 06

Ашгүй дээ. Нэгдсэн улсын дэглэсэн бузар,булхай эхнээрээ илчлэгдэж байгаад олон улс талархах туйлийн шудраг Үйлс болноо.Зиндаа сайтад баяр хүргье

5  |  1
Шудрага үнэний дуу (66.181.191.61) 2022 оны 03 сарын 06

Зиндаа сайтад баяр хүргье!!!Шудраг,тэгш гэх үгний баталгаа баталаа болж үэний дуу холой боллоо.Баяраллаа.Бас дахин баяр хүргье

5  |  1
Шудрага үнэний дуу (66.181.191.61) 2022 оны 03 сарын 06

Зиндаа сайтад баяр хүргье!!!Шудраг,тэгш гэх үгний баталгаа баталаа болж үэний дуу холой боллоо.Баяраллаа.Бас дахин баяр хүргье

4  |  1
үнэн хүчтэй(66.181.191.61) 2022 оны 03 сарын 06

Ашгүй дээ Яанк тэргүүтэй барууныхны башир аргыг илчилж байгаад туйлаас талар хаж байна.

6  |  1
Top