ОХУ-тай хэлэлцээ хийж буй Киевийн төлөөлөгчдийн гишүүн Денис Киреев тусгай даалгавар гүйцэтгэж байхдаа амиа алдсан тухай Украины батлан хамгаалах яамны Тагнуулын төв газар мэдээлжээ.
Тусгай даалгавар гүйцэтгэх үеэр Тагнуулын төв газрын ажилтан Доля Алексей Иванович, Чибинеев Валерий Викторович, Киреев Денис Борисович нар амиа алджээ.
Мэдэгдэлд тэд Украиныг хамгаалж байгаад амь үрэгдсэн гэж онцолсон байна.
Үүнтэй зэрэгцэн Украины парламентын гишүүн Александр Дубинский Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд Киреевийг саатуулах үедээ амийг нь хөнөөсөн гэж мэдэгдсэн байна. Түүнийг эх орноосоо урвасан хэмээн сэжиглэж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
eh orniihoo toloo ch um shig esvel urvasan tuhai ch um shig goe bichhiimaa....