Украины эрх баригч “Ард түмний зарц” намаас гаргасан мэдэгдэлд тус улсын аюулгүй байдлыг баталгаажуулсан шинэ гэрээ байгуулах шаардлагатай гэж онцолсон нь Киев төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна гэж “Страна.ua” хэвлэлд бичжээ.
Үүнээс өмнө тус нам Украин ойрын жилүүдэд НАТО-д элсэх боломжгүй талаар мэдэгдэлд гаргаж байв.
Киев Будапештын санамж бичгийг орлох, АНУ, Турк болон бусад хөрш зэргэлдээх орны өмнөөс аюулгүй байдлын баталгаа өгөх олон улсын шинэ гэрээ байгуулах шаардлагатай тухай мэдэгдэж байсан билээ. Аюулгүй байдлын баталгаа олгох тухай Украины Москвад санал болгосон хувилбарт Украины төрт улсыг хүлээн зөвшөөрч, Киевт заналхийлэхгүй байх баталгааг хууль зүйн хүрээнд батжуулах тухай заажээ.
“Ард түмний зарц” намын энэхүү мэдэгдэл нь чухал ач холбогдолтой гэж тус хэвлэлд онцлоод учир нь Украины эрх баригчид Оросын шаардаж буй Украины төвийг сахих статусыг Киев хэрхэн харж буйг анх удаа томьёолсон гэж тодруулсан байна.
Эрх баригч намаас гаргасан эл мэдэгдэл Оросын цэргийн ажиллагаа төгссөний дараа талуудын хооронд хүрэх тохиролцооны үндэс болох боломжтой гэж тус хэвлэлд онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хэн ийм улсад баталгаа гаргаж өгөх вэ дээ...