Запорожийн АЦС-д их хэмжээний зэвсэг илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Оросын гвардийн цэргүүд Запорожийн атомын цахилгаан станцыг хяналтдаа авсны дараа 500 гаруй нэгж зэвсэг, тэр дундаа их буу, гранат шидэгч зэргийг хураан авчээ.

Запорожийн АЦС дээрх нөхцөл байдлыг Оросын цэргүүд бүрэн хяналтдаа авч, станцын ажилтнуудын ажиллах хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тус станцыг хамгаалж байсан Украины үндэсний гвардитай хэлэлцээ хийсний дараа зэвсгээ хураалгажээ. Цэргийн ажиллагаанд оролцохгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурсны дараа Украины гвардийн 240 цэрэг, тэр дундаа 50 эмэгтэй зэвсгээ хураалгаж, харьцгаажээ.

Станц дээр их хэмжээний зэвсэг илрүүлсэн нь Украины гвардийн цэргүүд эсэргүүцэл үзүүлэхээр нухацтай бэлтгэж байсныг илтгэж байна гэж Оросын гвардийн төлөөлөгч мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.212.116.238) 2022 оны 03 сарын 10

Мөн ч том дайны гэмт хэрэг илрүүлжээ, хахаха, дайн болж байхад гранатгүй, бас буугүй, цэцэг бариад угтана гэж санасан юм байх даа энэ оросууд, одоо украйн руу дайрсан шалтгаанаа цэргүүд нь гартаа буутай, бүсэндээ гранаттай байснаас болсон гэх юм байна л даа, хахахаха.

1  |  0
Хар (64.119.18.167) 2022 оны 03 сарын 09

Хар тамхи бас илэрүүлсэн үү

0  |  0
Top