Европын Холбоо Оросын эрчим хүчний эх үүсвэрийг импортыг хориглохгүй гэж ЕХ гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгджээ
Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Москвагийн эсрэг тавьсан шинэ хориг арга хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрийн импорт орсон тухай мэдэгдсэн билээ.
Боррель “ЕХ Оросын эрчим хүчний импортыг хориглохгүй. Энэ асуудал дээр Байденыг дагахгүй” гэж онцолжээ.
Гэхдээ ЕХ одоогийн түншдээ найдах боломжгүй гэж үзэн байгалийн хий нийлүүлэх өөр түнш хайж байна гэж Боррель мэдэгдсэн байна. Москвагийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлж биелүүлсээр ирсэн гэж нэг бус удаа мэдэгдэж байжээ.
Мягмар гарагт /2022.03.08/ Вашингтон Оросын газрын тос, байгалийн хий, нүүрсний импортод хориг тавьсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү хориг нь АНУ-д түлшний үнэ нэмэгдэхэд хүргэнэ гэж анхааруулсан байна. Мягмар гарагт тус улсын шатахуун түгээгүүрийн станцуудад шатахууны үнэ нэг галлон нь 4.17 ам.долларт болж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )