Их Британи цэргийн алба хаагчиддаа Украин руу явахыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Их Британийн Батлан хамгаалах яам цэргийн алба хаагчиддаа сайн дураар Украин руу явахыг хориглосон талаар “The Independent” сонин мэдээллээ.

Уг мэдээлэлд өгүүлснээр цэргийн бүх алба хаагчдыг сайн дураар Украины газар нутаг руу явахыг хориглож, энэ хориг нь халагдсан цэргийн алба хаагч байсан ч бүгдэд үйлчлэх болно гэжээ.

Хоригийг зөрчсөн цэргийн алба хаагчид сахилгын болон захиргааны шийтгэл хүлээлгэнэ гэсэн байна.

Их Британийн эрх баригчид өмнө нь 53 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Украин руу илгээх талаараа мэдэгдсэн билээ. Тус улс мөн 100 сая ам.долларыг Украины эдийн засгийг дэмжихэд тусламж болгон илгээх аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 6-нд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярихдаа Украины зэвсэгт хүчний хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.90.36) 2022 оны 03 сарын 10

ОРОСУУД АМЕРИК АНГЛИ ЦЭРЭГ .ХАРАГДВАЛ ШУУД АВТОМАТААР БУУДДАГ УХААЛАГ ЗЭВСЭГ БҮТЭЭСЭН ГЭНЭ.Герман өчигдөр хоригоо цуцлав.Өнөөдөр англичууд цэргээ орсуудын өөдөөс байлдахаа боль гэв.Бууж өгч байна.Америк өнөөдөр ВЕНЕСУЕЛээс газрын тос бензин нийлэхийг гуйв..Ичих нүүр байна уу.

3  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 10

Ukeran yagal .Apekstan ba Iraj iran.Live.Vetnam.Jopon.Laous Solongos Kambouj .Aprekiin nytsegen buu vvrsen guilagchingiin uls bolno.Jvjegchin anh erunhiilugch bolohod.Puten helj baisan.Ene hvn Ukeran ulsiig jvjegiin talbar bologchih ve dee.Jvjegchin shvv gej baisan .Yag vnen Delhiid Germanii Ih huraliin darga yag vneniig helsen .ANU ba NATO 2 uls gazar nutagaa telhiin hereer busadiin ulaan shugamiig zurchuud ban gesen.

1  |  1
Top