Гарын алга хөлрөхийг зогсоох аргууд

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Гарын алга хөлрөх үед эвгүй мэдрэмж төрж, хүнтэй гар барихаас эмээх зэрэг олон таагүй мэдрэмж төрдөг. Тэгвэл танд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авснаар гарын алга хөлрөхийг болиулах талаар зөвлөгөө хүргэе.


Гарын алга хөлрөх нь мэдрэлийн системийн хямралаас үүдэлтэй физиологийн үзэгдэл юм. Гар хөлрөх нь халууцсанаас бус харин цочролоос үүдэлтэй. Судас мэдрэлийн энэхүү хямралыг ялахын тулд амралтын дэглэм сайн барих, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. 

Мөн та гэрийн нөхцөлд: 

 

  • Формалины 3 хувийн уусмалаар арчих
  • Гараа долоо хоногт нэг удаа формалиныг спирттэй хольж найруулсан шингэнээр арчих
  • Халуун усанд гараа дүрж угаасны дараа хүйтэн усанд хэсэг хугацаанд дүрж байлгана. Халуун, хүйтэн усны температурын ялгаа их байх тусмаа сайн нөлөө үзүүлнэ
  • 30-60 хувийн спиртээр гараа арчих

 

Хамгийн чухал нь та ядаргаагаа тайлж, ажил, амралтаа тэнцвэржүүлэх ёстой.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригоо(202.126.88.224) 2023 оны 12 сарын 10

Гар хөл хөлөрөөд гарын алгаар бэржийж тууралт гараад байна юуных вэ?

0  |  0
Зоригоо(202.126.88.224) 2023 оны 12 сарын 10

Гар хөл хөлөрөөд гарын алгаар бэржийж тууралт гараад байна юуных вэ?

0  |  0
Оюун эрдэнэ(66.181.161.88) 2024 оны 03 сарын 12

Яаж хөлрөлтиыг хурдан зогсоох вэ

0  |  1
Top