Израил амжилттай болно гэсэн тохиолдолд Орос, Украины хооронд хэлэлцээ зохион байгуулахад бэлэн гэж “Jerusalem Post” хэвлэлд мэдээлжээ.
Бямба гарагт /2022.03.12/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ, Украины хэлэлцээ Иерусалим хотод болохыг үгүйсгээгүй байна.
Амжилтад хүрэхгүй хэлэлцээнүүд нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг болохыг өмнөх туршлагууд харуулж байна гэж тус хэвлэлийн эх сурвалж онцолсон байна. Тиймээс асуудлыг шийдэхэд үнэхээр тус хүргэж чадах эсэхээ ойлгох учиртай. Хэлэлцээгээр ямар нэгэн дэвшилд хүрэх боломжтой бол Израилийн тал боломжтой бүхнийг хийнэ гэж “Jerusalem Post” хэвлэлийн эх сурвалж онцолжээ.
Үүнээс өмнө тус улс Украинаас таван мянган дүрвэгчийг хүлээн авахад бэлэн буйгаа илэрхийлсэн билээ. Түүнчлэн Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө Израилд нүүж ирсэн Украины 20 мянган иргэнийг түр хугацаанд байлгах зөвшөөрөл олгохоор болжээ.
Сэтгэгдэл ( 0 )