Австралийн уул уурхайн Rio Tinto корпорациас ОХУ-тай бизнесийн бүх харилцаагаа таслана гэж мэдэгдлээ.
Юуны өмнө Оросын “РУСАЛ” компанийн Ирланд дахь Aughinish үйлдвэрт хөнгөн цагаан боксит нийлүүлж, хөнгөн цагааны оксид авахаа зогсоожээ.
Rio Tinto 2018 онд АНУ-ын тавьсан эдийн засгийн хоригийн үед нийлүүлэлтээ багасгасан ч бүр мөсөн харилцаагаа зогсоож байгаагүй юм. Харин энэ удаад Rio Tinto-гийн мэдэгдэл Европын хөнгөн цагаан үйлдвэрлэгчид, хөнгөн цагаан эд зүйлс хэрэглэгчдийн дунд түгшүүр төрүүллээ.
Хэдхэн хоногийн өмнө Rio Tinto Монгол дахь Оюутолгой төслийн хэрэгцээнд Оросоос дизель түлш авахын тулд ОХУ-тай харилцаагаа хэвээр үлдээх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан билээ.
Холбоотой нийтлэл унших Оюу толгойн шатахуун Рио Тинтогийн толгойны өвчин боллоо
Сэтгэгдэл ( 1 )
Mongoliin turd baigaa tenegvvd yah bol.Hyatad vngvi vgj baigaa neptee hergeleej uursuduu .Bas Oros Mongold shatahuun tog bvh uymaa uguhuu baih ni dee.