Киевийн төлөөлөгчид Москвагийн төлөөлөгчидтэй хийх хэлэлцээний үеэр Украин, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулах тал дээр бүхий л хүчин чармайлтыг гаргах ёстой гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Түүний хэлснээр, төлөөлөгчид өдөр бүр цахим хэлбэрээр харилцаж байгаа. Украины төлөөлөгчид хүмүүсийн хүлээж буй хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулахын тулд бүхнийг хийх тодорхой даалгавар хүлээсэн. Украины тал Украинд, дэлхийд аюулгүй байдлыг хангахад шаардлагатай үр дүнд хүрэх, бодит баталгаа авахыг зорьж байна.
Өнгөрсөн ням гарагт /2022.03.13/ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москва, Киевийн төлөөлөгчдийн хэлэлцээ даваа гарагт цахим хэлбэрээр болох тухай мэдэгдсэн билээ. Украины “Ард түмний зарц” намын парламентын бүлгийн тэргүүн Давид Арахимия хэлэлцээ 10.30 болно гэж мэдэгдээд цагийн бүсийг тодруулаагүй байна.
Оросын талын төлөөлөгч Леонид Слуцкий хэлэлцээний эхэн үе, одоо үеийн хоёр талын байр суурийг харьцуулахдаа ихээхэн дэвшилд хүрсэн гэж мэдэгдэв. Хэлэлцээний үеэр талуудын хүрч буй дэвшил талуудыг нэгдсэн байр суурь хүргэж, баримт бичигт гарын үсэг зурах боломжийг нээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Баримт бичиг нь Оросын цэргийн ажиллагаатай холбогдуулан үүссэн хурцадмал байдлыг намжаах, хүмүүсийн амийг аврах үндэс суурь болно гэж Слуцкий онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Чамтай уулзаж яадаг юм ?? Зайл зайл. Энийг үнс болго