ОХУ-ын Зэвсэгт хүчин Украинд явуулж буй цэргийн ажиллагааны үеэр тус улсын цэргийн дэд бүтцийн 3920 объектыг жагсаалаас гаргаад байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдээлжээ.
Түүний хэлснээр, нийт 143 дрон буюу нисгэгчгүй нисдэг аппарат, 1267 танк болон бусад хуягт машин, 124 тийрэлтэт систем, 457 хээрийн их буу болон 1028 нэгж цэргийн тусгай авто техникийг устгажээ.
Үүнээс гадна ОХУ-ын Зэвсэгт хүчний Украины армийн сургалтын төвүүдэд өгсөн цохилтын дүнд 180 хүртэлх гаднын хөлсний цэрэг, өрнөдийн орнуудаас нийлүүлсэн их хэмжээний зэвсгийг устгажээ.
Украинд ирсэн гаднын хөлсний цэргүүдийг устгах ажил үргэлжилнэ гэж Конашенков онцолсон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Oдоо болтол өөрсдийн хохиролоо нуугаад байдаг. бараг 20 хоног болчлоо. эхний 7 хоногт л 498 хүнээ алдаж 1600 хүнээ тахир дутуу болгосон. Tэрнээс хойш дахин 2 ч долоо хоногийн хохиролоо зарладаггүй .. энэ оросууд
Сайхан2