Япон Украины дүрвэгсдэд ажиллах эрхтэй нэг жилийн виз олгоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Японы эрх баригчид Украинаас ирсэн дүрвэгсдэд нэг жилийн хугацаатай виз олгохоор болжээ.

Японы Хууль зүйн сайд Ёшихиса Фүрүкавагийн мэдээлснээр, Украинаас ирсэн дүрвэгсдэд урт хугацааны буюу нэг жилийн виз олгохоос гадна Японд байх хугацаанд ажил эрхлэх зөвшөөрөл олгох гэнэ.

Энэ сарын эхээр Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкитой утсаар ярихдаа тус улсын ойрын хугацаанд Украины дүрвэгсдийг хүлээн авна гэж мэдэгдсэн байна. Энэ хүрээнд Япон улс одоогоор Украины 29 иргэнд дүрвэгчийн статус олгоод байна.

NHK телевизийн явуулсан судалгаанаас үзвэл япончуудын 85 хувь Украины дүрвэгсдийг хүлээн авахыг дэмжжээ.

Үүнтэй зэрэгцэн Шинэ Зеландын Засгийн газар тус улсын украин гаралтай 1.6 мянган иргэний ар гэрийнхэнд хоёр жилийн хугацаатай виз олгохоор болжээ.

Тус улс Украины хямралтай холбогдуулан Украины иргэдэд зориулан тусгай цагаачлалын бодлого хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд украин гаралтай иргэд өөрсдийн хүүхэд, эцэг, эх, эмээ өвөө, ах, эгч дүүдээ хоёр жилийн хугацаатай виз авах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.100) 2022 оны 03 сарын 16

Сохрсон биш завшив.

0  |  0
Top