“Время” хөтөлбөрийн студид дайныг эсэргүүцсэн эмэгтэйд захиргааны хариуцлага тооцно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

ОХУ-ын “Нэгдүгээр суваг” телевизийн “Время /цаг үе/” мэдээллийн хөтөлбөрийн студид Украин дахь дайныг эсэргүүцсэн зурагт хуудастай орж ирсэн эмэгтэйд захиргааны хариуцлага тооцно гэж ВВС агентлаг мэдээлжээ.

Хөтлөгч ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустины олон улсын хориг арга хэмжээний үр нөлөөг багасгах төлөвлөгөөний талаарх мэдээ уншиж байх үед  “Дайнаа зогсоо. Ухуулагт бүү итгэ. Энд та нарт худал ярьж байна. Оросууд дайны эсрэг. Дайнд үгүй. Дайнаа зогсоо” гэсэн бичиг бүхий зурагт хуудас барьсан эмэгтэй гэнэт гарч иржээ.

Марина Овсянникова гэгч эмэгтэй тус телевизэд редактороор ажилладаг байна. Телевизийн захиргааны зүгээс шууд эфирт гаднын хүн орсон хэргийг шалгаж байна.

Марина Овсянникова энэ хэргийн талаар Украинд болж байгаа үйл явдал нь гэмт хэрэг юм. Орос бол түрэмгийлэгч улс. Энэ гэмт хэргийн хариуцлагыг нэг л хүн үүрэх ёстой. Энэ хүн бол Владимир Путин гэж тайлбарлажээ. Түүний эцэг украин хүн, эх нь орос хүн аж.

Түүнийг саатуулсан бөгөөд захиргааны хэрэг үүсгэх гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.83.235) 2022 оны 03 сарын 15

зоригтой бүсгүй байна. Oдоо тэгээд 15 жилийн ял авах байх даа..

1  |  1
Top