ОХУ Европын зөвлөлөөс гарах мэдэгдэл хүргүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Пейчинович-Бурич ОХУ-ын тус байгууллагаас гарах тухай албан ёсны мэдэгдлийг хүлээн авсан тухай ЕЗ хэвлэлийн төлөөлөгч Даниэл Хёльтген мэдээлжээ.

ОХУ үүнтэй холбогдуулан Хүний эрхийн тухай Европын конвенцоос татгалзаж байгаа тухай албан ёсоор мэдэгдсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улс Европын зөвлөлөөс гарч буй албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэхүү шийдвэр нь оросуудын эрх, эрх чөлөөнд нөлөөлөхгүй. Үүнээс гадна ОХУ-ын Үндсэн хуульд харшлахгүй хүний эрхийн тухай Европын шүүхийн шийдвэрийн тогтоолыг хэрэгжүүлсээр байх болно гэж ОХУ-ын ГХЯ мэдэгджээ.

ОХУ Европын зөвлөлд 1996 онд элсжээ.

Энэ оны хоёрдугаар сарын 25-нд ЕЗ ОХУ Украинд өргөн хүрээний цэргийн ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан тус улсын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн юм. Үүний дараа ОХУ-ын ГХЯ тус улс зөвлөлийн үйл ажиллагаанд оролцохгүй болохоо мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.190.133) 2022 оны 03 сарын 16

Дайн эхлүүлчихээд хэнд гоморхоод байгаа юм бэ, хөгшин хүн үхэхээрээ хүүхэд уйлахаараа, гэдэг шиг. Тэнэгүүд одоо ч дотроо алалцаж өгөх юм байна л доо. Харж л байхаас. Орос ард түмэн л зовно.

0  |  0
Top