ОХУ Байден, Блинкен нарыг хар жагсаалтад орууллаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Вашингтоноос тавьсан хориг арга хэмжээний хариуд Москва АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй 12 өндөр албан тушаалтанд Оросын хилээр нэвтрэхийг хоригложээ.

Хар жагсаалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Тагнуулын төв газрын тэргүүн Уильям Бернс, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч  Жен Псаки, АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Хантер Байден, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар багтжээ.

Ойрын үед энэ жагсаалтад тус улсын өндөр албан тушаалтан, цэрэг, хууль тогтоогч, бизнесмен, хэвлэлийн төлөөлөгчид зэрэг хүмүүсийг нэмж оруулна гэж ОХУ-ын ГХЯ мэдээлжээ.

Үүнтэй зэрэгцэн тус улс мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Гадаад хэргийн сайд Мелани Жоли, Батлан хамгаалахын сайд Анита Ананд зэрэг албан тушаалтнуудыг хар жагсаалтад оруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top