Мариупольд театрын барилгыг дэлбэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Украины хэт үндсэрхэг үзэлтнүүдийн “Азов” салаа Мариуполь хотын театрын барилгыг дэлбэлсэн тухай ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Энгийн иргэдийн аюулгүй байдал, Украины хэт үндсэрхэг үзэлтнүүдийн 3-р эмнэлэгт хэрэгжүүлсэн өдөөн хатгах ажиллагааг харгалзан тус хотын төв дэх театрын барилгыг бай болгож авч үзээгүй гэж тус яам мэдээлжээ. Мариуполь хотын дүрвэгсдийн мэдээллээр, театрын барилгад “Азов” салааны хэт үндсэрхэг үзэлтнүүд энгийн иргэдийг барьцаалж, дээд давхруудыг нь галын цэг болгон ашиглаж байсан байж болзошгүй аж.

Үүнтэй зэрэгцэн Украины эрх баригчид олон зуун хүн хорогдож байсан театрын барилгыг Оросын зэвсэгт хүчин дэлбэлж, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд хорогдож байсан усан сангийн барилгад цохилт өгсөн гэж мэдээлэв.

Лхагва гарагт Оросын цэргүүд Мариуполь хотоос 31.4 мянган энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.77) 2022 оны 03 сарын 17

Орчин үеийн дайн байлдаан нь техник технологийн хөгжлөө дагаад өөр тактикаар байлдах болжээ. Танк энэ тэрийн үүрэг роль урьдахаассаа үлэмж багассан юмуу. Мөн хүний яс чанараа дагаад өөр тактикаар бас байлдаж байгаа бололтой. Украйны цэргийнхэн энгийн иргэдийг дэргэдээ барьж тэднээр бамбөй хийж байлдаж байх юм. Тэгэнгүүтээ ОРОСУУД энгийн иргэдийн эсрэг гал нээж байна гэж бусдад өрөвдөлтэй царайлах юм.

0  |  0
Top