В.Зеленский АНУ-ын Конгресст үг хэлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Конгрессын хоёр танхимд цахимаар үг хэлэв.

Тэрбээр Оросын хүчний эсрэг тулалдахад нь тусламж үзүүлж, Украины агаарын орон зайг хаах хүсэлт дахин тавьжээ.

Зеленский “Хүмүүсийн амь насыг аврахын тулд Украины агаарын орон зайг хаахыг хүсэж байна. Бид их зүйл хүсэж байна гэж үү? Хэрэв энэ нь тийм их зүйл бол өөр сонголтыг санал болгож байна. Бидэнд украин цэргүүдийн ажиллуулж чаддаг зөвлөлтийн С-300“ агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

ОХУ эдийн засаг илүү хүнд нөхцөлд орсноор Украины талаар баримталж буй бодлогоо үндсээр нь эргэн харах боломжтой гээд АНУ-ын компаниудад Оросын зах зээл дээр үйл ажиллагаа явуулахыг нь хориглож, Оросоос импортын бараа, бүтээгдэхүүн оруулах боомтуудыг хаахыг конгрессменүүдээс хүсжээ.

“Энэ нь орлого олохоос ч илүү чухал. Дэлхий дахинд энэ зарчмыг хамгаалах учиртай” гэж Зеленский онцлоод АНУ-ын тусламжтай “Хариуцлагатай орнуудын холбоо” гэсэн нэртэй шинэ олон улсын байгууллага байгуулах санал дэвшүүлжээ. Түүний үзэж буйгаар, энэ байгууллага нь аливаа мөргөлдөөнийг даруй зогсоох, 24 цагийн дотор шаардлагатай тусламж үзүүлэх бүрэн эрхтэй байх боломжтой.

Зеленский “Өнөөдөр украинчууд зөвхөн Украиныг төдийгүй Европ тив, дэлхийн үнэт зүйлсийн төлөө тулалдаж, ирээдүйн төлөө амиараа дэнчин тавьж байна. Өнөөдөр Украины хувь заяа, түүний ард түмний хувь заяа шийдэгдэж байна. Украинчууд эрх чөлөөтэй байх, ардчиллаа хамгаалж үлдэж чадах эсэх нь шийдэгдэж байна.

Орос зөвхөн бидний газар нутаг, хотууд руу дайрч байгаа бус. Орос бидний үнэт зүйлсийн эсрэг харгис дайралтыг эхлүүлсэн. Бидний эрх чөлөөний эсрэг танк, онгоцоо илгээж байна. Эх орондоо эрх чөлөөтэй амьдрах, ирээдүйгээ бие даан сонгох эрхийн эсрэг. Аз жаргалд тэмүүлэх хүслийн эсрэг. Үндэсний мөрөөдлийн эсрэг” гэж онцолсон байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 21

2 nvvrtei hogiin jvjegchin.Odoo bvr utagaa aldaad end tend hamaa naaagvi urvuvduh setgel gaguulah gej soliorj bna daa.Pashist natsistuudaaraa hamgaalyylsan adgiin hog.Amerki mash ashigtai Oros Ukerin 2 iig alatsyylaad hvmvvlegnii tysaltsaa gej bvten 8 jil tsereg zevseg ilgesendee.Odooch Amerka evropchuud tiimel bol adilhan Donetsik .Lugansgiin shataalag tamlyylj alayylj baisan hvmvvsiin hvnii erhiig yariad tusalaaj.Shal hudalaa .Yamar ulauud ve gedegee haryylj bna daa.

0  |  0
zochin(202.21.127.142) 2022 оны 03 сарын 17

ukraind neonatsistuud het undeserheg etgeeduud zasgiin erhend garsnii hor urshig dain

0  |  0
зочин (202.9.46.133) 2022 оны 03 сарын 17

Оросууд фашизмын эсрэг тулалдаж байна

0  |  0
Зочин(103.229.120.146) 2022 оны 03 сарын 17

Байдан гэж өнөө маргаашаа хүлээж буй хөгшин төгцөг евроази тивийг дайнд турхирч байна. Кремль нэгийг бодож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

0  |  0
Top