Украинд илгээхээр зэхсэн сум нэвтэрдэггүй 400 хантаазыг хулгайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Украинд илгээхээр зэхэж байсан сум нэвтэрдэггүй 400  хантаазыг хулгайлсан хэрэг АНУ-ын Нью Йорк хотод гарчээ.

Тус хотын цагдаагийн газрын мэдээллээр, цагдаагийн алба сум нэвтэрдэггүй хантааз алдагдсан тухай дуудлага авчээ. Хэргийн газар очиж, хяналтын камерт үлдсэн бичлэгийг шалгахад гурван цагийн дотор гурван ч жижиг оврын гурван автобус тус байрны гаднаас хөдөлсөн байна. Баг зүүсэн  үл таних этгээдүүд сум нэвтэрдэггүй хантаазтай хайрцгуудыг ачиж байгаа нь мөн дүрс бичлэгт бичигджээ.

Орон нутгийн хууль хүчнийхний хэрэглэж байсан сум нэвтэрдэггүй хантаазыг “Ukrainian Congress Committee of America” ашгийн бус байгууллагад хандив болгон өгсөн бөгөөд Украин дахь халуун цэгт ажиллаж буй эмч, хүмүүнлэгийн ажилтнуудад зориулан илгээхээр төлөвлөж байжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top