Оросын урлагийн бүтээлүүдийн дуудлага худалдааг цуцалжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Дуудлага худалдааны “Sotheby's” болон “Christie's” орднууд энэ оны зургаадугаар сард болох ёстой байсан Оросын урлагийн бүтээлүүдийн дуудлага худалдааг цуцалсан тухай “The Art Newspaper” хэвлэлд мэдээлжээ.

Нью Йоркт төвтэй “Sotheby's” болон Лондонд “Christie's” орднуудын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, тус хоёр ордон Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээнд урлагийн бүтээл цуглуулдаг томоохон бизнесменүүд багтсан учир ийм шийдвэр гаргасан байна. Тухайлбал Роман Абрамович, Петр Авен зэрэг томоохон цуглуулагчид хар жагсаалтад ороод байгаа билээ.

Үүнтэй зэрэгцэн 1793 онд байгуулагдсан дэлхийн хамгийн том олон улсын дуудлага худалдааны төв болох “Bonhams” мөн зургаадугаар сарын 15-нд болох Оросын урлагийн бүтээлүүдийн дуудлага худалдааг цуцалсан байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hen(202.21.127.142) 2022 оны 03 сарын 17

Bugdeereeee niilj negiigee buleglen zzodoj baigaa yum shig Oros ba baruunii baidal

0  |  0
Top