АНУ-ын Чикаго хотын “Citizen Brick” лего тоглоомын төрөлжсөн дэлгүүр захиалгаар үйлдвэрлэсэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн дүр бүхий лего хүүхэлдэй болон Украины далбаатай молотовын коктейлийн легог худалдаанд гаргажээ.
Эдгээр тоглоомын борлуулалтаас олсон орлогыг буяны үйлсэд, тухайлбал Украины дүрвэгсдэд зарцуулах гэнэ. Молотовын коктейлийн лего хувилбарыг 10 ам.доллар, Зеленский хүүхэлдэйг 100 ам.доллароор борлуулж байна. Одоогоор эдгээр лего тоглоомын борлуулалтын дүнд нийт 16 мянган ам.доллар цуглараад байгаа аж.
Данийн лего тоглоом үйлдвэрлэгч Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний хүрээнд тус улсад хийх нийлүүлэлтээ түр зогсоогоод байгаа билээ. Тус компани Украины ард түмэнд зориулж 16.5 мянган ам.доллар хандивлахаар болжээ.
Сэтгэгдэл ( 3 )
аймшгийн хүн
Utsan khuukheldei
Утсан хүүхэлдэй