Бейрутад Оросыг дэмжсэн жагсаал болов

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Ливаны нийслэл Бейрут дахь НҮБ-ын байрны ойролцоо Оросыг дэмжсэн арга хэмжээ болжээ.

Оросын Украинд явуулж буй тусгай ажиллагааг дэмжсэн жагсаалд Оросын эх орончид болон Ливан, Сирийн идэвхтнүүд оролцсон байна.

Жагсагчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешт Украины зэвсэгт хүчний Донбасс дахь үйл ажиллагаатай холбоотойгоор арга хэмжээ авахыг уриалсан захидал дамжуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Донбасс дахь Украины зэвсэгт хүчний ажиллагааны улмаас энгийн иргэд амиа алдаж байгаа учир, бас Украины хүн амыг айлгаж буй нацистуудын бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор арга хэмжээ авах хэрэгтэй гэж Оросыг дэмжигчид үзэж байна.

Өмнө нь Сири, Черногор, Серби, Венесуэл, Арменд Оросын Украин дахь тусгай ажиллагааг дэмжсэн жагсаал болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top