Украинд зэвсэг илгээхийн эсрэг жагсаал Италид болов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Италийн “USB” үйлдвэрчний эвлэл Украин руу зэвсэг илгээх, Итали НАТО-гийн ажиллагаанд оролцохыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулжээ.

Эсэргүүцлийн цуглаан Ром, Пиза хотуудад нэгэн зэрэг болсон байна.

Долоо хоногийн өмнө “USB” үйлдвэрчний эвлэлийн Пиза дахь салбарын төлөөлөл болсон онгоцны нисэх буудлын ачааны хэсэгт ажилладаг ажилчид Украин руу хүмүүнлэгийн тусламж нэртэй зэвсэг, сумтай хайрцаг илрүүлсэн тухай мэдэгдэж байжээ. Ажилчид тээврийн онгоцонд зэвсэг ачихаас татгалзсан байна. “USB” эвлэлээс гаргасан мэдэгдэлд энгийн иргэдэд шаардлагатай хүмүүнлэгийн тусламж нэртэйгээр нийлүүлж буй зэвсгийг энгийн иргэн, хөдөлмөрчдийн амийг хөнөөх зорилгоор ашиглах болно гэж онцолжээ.

Пиза хотод болсон жагсаалд оролцогчид “Тусканиас дайны бус энх тайвны гүүр” гэсэн лозунг барин жагсжээ. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс гадна жагсаалд зүүнтний болон фашизмын эсрэг байгууллагууд нэгджээ. “Зэвсэглэлд зарцуулах мөнгийг ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэхэд зориулах боломжтой” гэж жагсагчид онцолжээ.

Жагсаалд мөн Шри Ланкаг чөлөөлөх, Жулиан Ассанжийг чөлөөлөх хөдөлгөөн, энгийн иргэд, оюутнууд оролцсон байна.

Италийн Тускани мужийн эрх баригчид цэргийн ачааг цэргийн онгоцны нисэх буудлаас ачих ёстой байсныг андуурсан гэж тайлбарлаад дахин ийм явдал давтагдахгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хишгээ(66.181.161.79) 2022 оны 03 сарын 24

Зөв.хэлэлцээр хийхийг шаардах.

0  |  0
Italy(73.202.254.36) 2022 оны 03 сарын 24

Italy-chuud Ukraine ruu humunlegiin tuslamjiin orond zer zevseg nuutsaar ilgeej baisniig Pisa hotiin airportiin ajilchid, achigchid medej eserguutsan jagsaal hiilee

0  |  0
Од(66.181.161.70) 2022 оны 03 сарын 29

Зэвсэг өгсөнөөс энхийн хэлэлцээ нь маш их хэрэгтэй.европынхон удахгүй бүгд америк.нато г эсэргүүцэнэ тэд ухаантай ард түмэн одоо ойлгож эхлэнэ

2  |  0
Монгол(202.9.46.180) 2022 оны 03 сарын 29

европыг АНУ мэднэ. Засаг төр гэдэг нь манай аймгийн засаг даргатай адил гэдгийг украйнаар л мэдлээ кк

2  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 25

Italchuud sayanan vhen hatan bvh niiteeree gudamjindaa talbaidaa garj bvged burhanaas avral irj koronoog yahaa medhgvi archaagaa aldaad baihad ni.Orosyyd ba Orosiin erunhiilugch tserteg arimaa ilgeej Italiin bvh hot gudamjiig ariutagaj tusalsaniig martajee.Evropchuud Amerkiin medeld amidaraad archaagaa aldaj bna daa.

5  |  0
Дорж(66.181.161.110) 2022 оны 03 сарын 27

Орос ялаг

5  |  0
Top