Зеленский хэлэлцээний асуудлаар БҮХ НИЙТИЙН АСУУЛГА явуулахыг санал болгов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай хийж буй хэлэлцээний үеэр буулт хийх аюулгүй байдлын баталгаа, Донбасс, Крымийн асуудлыг Украины бүх нийтийн санал асуулгаар шийдэхийг санал болгосон тухай “Украинская правда” хэвлэлд мэдээлжээ.

Тэрбээр Европын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Хэлэлцээний үеэр яригдаж буй бүхий л өөрчлөлтүүд түүхэн өөрчлөлтүүд байх болно. Украины ард түмэн буулт хийх асуудалд хариу өгөх ёстой. Харин ямар буулт хийх нь Украин, Оросын яриа хэлэлцээ, ойлголцлын асуудал юм. Тиймээс ард түмэнтэйгээ хамт байгаа цагт юунд ч бэлэн байна” гэж онцолжээ.

Зеленский Украин НАТО-д элсэхгүй ч Умард Атлантын эвслийн гишүүн орнуудаас аюулгүй байдлын баталгаа авах нөхцөл нь буулт юм гэж тодруулжээ.

Украин НАТО-д элсэх талаар тэрбээр “Хариулт маш энгийн. Бид бүгд ойлгосон. Украиныг НАТО хүлээн авахгүй байна. Учир нь Оросоос айж байна” гээд “Хэдийгээр НАТО-гийн гишүүнчлэлийн боломж олгож чадаагүй ч аюулгүй байдлын баталгаа өгөхийг хүссэн эвслийн гишүүн орнууд бий” гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский хэлэлцээний үеэр Киевийн зүгээс Украинд төвийг сахисан цэрэггүй улсын австри эсвэл швед хувилбарыг бий болгох санал гаргасан гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(61.102.147.37) 2022 оны 03 сарын 24

Archaagui alia salbadai..

0  |  0
Фц(66.181.183.116) 2022 оны 03 сарын 24

Энэ еврей НАТО.г ёстой булай болтол нь хийлээ.

0  |  0
zochin(212.95.5.230) 2022 оны 03 сарын 22

bitgii buuj ug putingiin ue duussan ter uvgun zunusun

0  |  1
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 22

Shen veiin pashistuud suntugei.Ugaasaa Oros hvmvvsiig yah gej shataaj alj hyadaj zodoj daramtalsan uym bvten 8 jil galtsuurchihaad .Harinch Oros hvmvvsees uuchilalat guih iostoi.Orosoiig hoorond ni hatgan alatsuulsan ANU ba Evropiin ulsuud Orosoos Orosiin ylaan shugamiig zurchisun uchir hariygaa avah uuchilalat guh iostoi .Orosiig gantsaarduulsan balai savanguud shangaa hvrteh bolj deeBvten 20garan jil ene asuudalaar tesehiin aragvi bologson Evropchuud ANU uuchilalat guih iostoi.Oros uls mash ih tevchisendee.Horig taviad baisan uursuduu ediin zasagiin hvnd baidald orson.

0  |  0
зочин(103.212.119.145) 2022 оны 03 сарын 22

бууж өгөхгүй бол гэмгүй хүмүүс хэцүүдлээ

2  |  0
Коля(64.119.22.106) 2022 оны 03 сарын 22

Зелинский муу нацистын бүр зайлуул найз битгий тавь муу хар тамхичин мансуурчихсан ярьж бгаагиын нь хогийн шар юм аа

2  |  0
үнэн(192.82.72.26) 2022 оны 03 сарын 22

”Фашист” Зелинский аль болох Энх тайванаар асуудлыг шийдэх гээд, монголын 50-аас дээш насныханы баатар Путин алж хядаж дайн хийж байж асуудлыг шийдэх гээд байгаа юм биз дээ

2  |  1
ТЭНЭГ НОВШ(64.119.16.240) 2022 оны 03 сарын 22

Дайныг аль болох удаах даалгавараа биелүүлж байна

1  |  0
Top