ОХУ-ын Зэвсэгт хүчин хэт авиан пуужингаар үргэлжлүүлэн цохилт өгнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

ОХУ-ын Зэвсэгт хүчин өндөр нарийвчлалтай хэт авиан “Кинжал” пуужингаар Украины цэргийн объектуудад цохилт үргэлжлүүлэн өгнө гэж ОХУ-ын батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгджээ.

“Кинжал” пуужинг өндөр хамгаалалттай тусгай объектуудыг устгахад үр дүнтэй болох нь батлагдсан. Тиймээс цэргийн ажиллагааны үеэр Украины цэргийн объектуудад энэхүү пуужингаар үргэлжлүүлэн цохилт өгөх болно гэж Конашенков мэдээлжээ. Пуужингийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем зэрэгт үл үзэгдэх, зайлсхийх хүчин чадлыг нь харгалзан  Константиновкад шатахууны томоохон агуулахад цохилт өгөхдөө “Кинжал”-ыг ашигласан байна. Ингэхдээ цохилтыг 1000 км зайнаас гүйцэтгэсэн бөгөөд пуужин 10 минутын дотор байгаа оножээ.

Үүнтэй холбогдуулан өгсөн тайлбартаа АНУ-ын Батлан хамгаалах яам /Пентагон/-ны тэргүүн Ллойд Остин Орос хэт авиан “Кинжал” пуужин хэрэглэсэн нь нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх хүчин зүйл гэж үзэхгүй байна гэж мэдэгджээ. Орос улс энэ цохилтоор шинэ зэвсгийн хүчин чадлаа дайны нөхцөлд шалгах, Зэвсэгт хүчнийхээ чадварыг өрнөдөд харуулахыг зорьж байна гэж Вашингтон үзэж байна.

Германы цэргийн шинжээчид “Кинжал” пуужингийн цохилтоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины НАТО-д өгсөн сэрэмжлүүлэг гэж үзэж байна. Умард Атлантын блок, ялангуяа Европын гишүүн орнууд хэт авиан зэвсгээс эсэргүүцэн хамгаалах систем байхгүй гэдгийг ухамсарлаж байгаа гэж шинжээч Герхард Хегман онцолжээ. Түүний хэлснээр, “Кинжал” нь дууны хурднаас арав дахин илүү хурдаар нисэх чадалтай. Тиймээс пуужинг таних хугацаа туйлын бага байдаг тул пуужинг өрнөдийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем бараг устгах боломжгүй гэж үздэг байна.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(124.158.66.195) 2022 оны 03 сарын 26

Дуунаас хэт хурдан пуужин харин хэт авианы гэвэл эхо гэсэн уг

0  |  0
Zochin(202.55.188.42) 2022 оны 03 сарын 24

Kinjalaa ashiglaad dainaa hurdan duusgaj Zelenskii Turchinov 2iig amidaar ni barivchlah heregtei baina .dutuu 2iin hoorond heleltseerees shuud nam buulgaj avah mash zov alham bolno shuu .busad aihtar zevsgee nuutslah heregtei .

2  |  0
Зочин(103.57.93.146) 2022 оны 03 сарын 22

Муу фашистууд

0  |  0
Зоч(139.5.217.121) 2022 оны 03 сарын 22

Эзлэн түрэмгийлэгч хамраараа газар хатгана аа яараад яахав бүгдээрээ харцгаая,түүний дараа дайныг дэмжигчид юу дэмжисэнээ хараг

2  |  1
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 22

Ene tsevsegt murgulduun bol yag vnendee .Amerka Orosiin hoorndiin dain bolj bna.Ukeranchuudiin natsist pashistuudiig het huurguud hoornd ni alatsuulaad ih balair.ANU tsevsegiin naimaichid herees heterj bna.Delhiin bvhel ulsuudad dainii ajilgaa hiilee barg daraa ni saihan jvjeg taviad enhiig sahiulah geed baigaa uym aa .Svirvvlchiheed Ard tvmend ni vnegvi tsevseg taraadag bytsartai.ANU ba Evrop NATO tiimel hvmvvleg uym bol.Adilhan Dunaisak.Lukansgiin aluulsan hvmvvsiig uy gej bodoj baigaa ve.Yagaad neg ulsiin dotood asuudald oroltsodg uym ve.Orosiig dendvv gaduurhaj bna\n\n

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 22

Ene tsevsegt murgulduun bol yag vnendee .Amerka Orosiin hoorndiin dain bolj bna.Ukeranchuudiin natsist pashistuudiig het huurguud hoornd ni alatsuulaad ih balair.ANU tsevsegiin naimaichid herees heterj bna.Delhiin bvhel ulsuudad dainii ajilgaa hiilee barg daraa ni saihan jvjeg taviad enhiig sahiulah geed baigaa uym aa .Svirvvlchiheed Ard tvmend ni vnegvi tsevseg taraadag bytsartai.ANU ba Evrop NATO tiimel hvmvvleg uym bol.Adilhan Dunaisak.Lukansgiin aluulsan hvmvvsiig uy gej bodoj baigaa ve.Yagaad neg ulsiin dotood asuudald oroltsodg uym ve.Orosiig dendvv gaduurhaj bna\n\n

1  |  0
овид(66.181.189.236) 2022 оны 03 сарын 22

Фашистууд дийлэхгүйгээ мэдээд аргаа барж байндаа. Угаасаа Ванга энэ дайнаас болоод Орос улс сүйрнэ гээд зөгнөцөн л дөө

1  |  1
Зочин(124.158.67.194) 2022 оны 03 сарын 22

Маш сайн байна энэ кинжал пүүжингаа түлхүү ашиглаад дайныг хурдан дуусгах хэрэгтэй.

5  |  1
зочин(103.212.119.145) 2022 оны 03 сарын 22

сайн байна оросууд зэвсгээр ямар хэмжээнд байгааг дэлхийд харууллаа европ ямар нэг байдлаар ярьж хэлэлцэж байхад л сум хүрээд ирэх юм биш үү

8  |  1
Иогэн(122.201.24.144) 2022 оны 03 сарын 22

Зөв. Ёсорхохгүйгээр хотуудыг нь бөмбөгдөх хэрэгтэй. Яг америк , барууны орнууд шиг. Газрын хөрстэй тэгшлээд өгөхөөр украйнчууд аяндаа ойлгох болно.

8  |  3
657(43.228.131.110) 2022 оны 03 сарын 22

Тэнэг ИВАН.

2  |  6
Зочин(103.212.118.208) 2022 оны 03 сарын 23

Одоо барууны хандыг хага дарж нэг мөсөн дуугүй болох хэрэгтэй. Английг цөмдөж Францыг хэт авиаг пуужингуудаар бүх цах станц үйлдвэрүүдийг нь арчаад хаячих хэрэгтэй.

9  |  3
Зочин(203.91.115.45) 2022 оны 03 сарын 22

Зүгээр л СУПЕР

8  |  3
Top