Мариуполь хотоос Украины хүчнийхнийг юуны учир гаргаагүйг тайлбарлав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Украины цэрэг, хүчнийхнийг Мариуполь хотоос хүмүүнлэгийн коридороор гаргахгүй байх шийдвэр нь тэднийг байрлалаа өөрчлөхөөс сэргийлэх, бууж өгсөн цэргүүдийг шүүхэд өгөх зорилготой гэж Оросын цэргийн ухааны доктор Константин Сивков тайлбарлажээ.

Донецкийн ардын цагдаагийн төлөөлөгч Эдуард Басурин Мариуполь хотоос Украины цэргүүдийг гаргахгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Украины цэрэг болон “Азов” хэт үндсэрхэг үзэлтнүүдэд байрлалаа сольж, Донбасст цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгохгүйн үүднээс ийм шийдвэр гаргасан гэж Сивков үзэж байна. Үүнээс гадна бууж өгсөн цэргүүдийг шүүхэд өгөх ёстой тул Мариуполь хотоос гаргаж болохгүй гэж шинжээч онцолсон байна.

2014 онд Донецкийн Бүгд Найрамдах Улсыг тунхаглахад Мариуполь хот нь 450 мянган хүн амтай Донецкийн дараа ордог хоёр дахь том хот байжээ. Мөн оны зургаадугаар сард Украины хүчнийхэн тус хотод хяналтаа тогтоосон. Мариуполь хотод Украины цэргийн анги нэгтгэлүүдээс гадна “Азов” хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хороо байрладаг байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xулчгар үхэр монголч(150.129.140.46) 2022 оны 04 сарын 07

украин улс монголчуудад ямар ч муу зүйл хийгээгүй шүү. Tэд зөвхөн газар нутаг эрх чөлөөгөө хамгаалан тулалдаж байгаа. Tанай баян - өлгийн казакууд - бид Kазакстан улстай нэгдлээ - гээд зүгээр нүүхгүй монголын газар нутгыг салгаж аваад Kазакстанд нийлүүлэх гэсэнтэй л адил..

0  |  0
Ггг(202.9.41.113) 2022 оны 04 сарын 06

Зөв.зөв..одоо азовчууд нэр төртэй үхэх цаг нь иржээ..хамгийн гол нь иргэдийг аюулгүй гаргах байсан..одоо орсуудтай нэгийгээ үзэх цаг нь боллоо.

0  |  1
СССР(66.181.182.60) 2022 оны 04 сарын 06

Энгийн иргэд бүгд гарсан бол олзонд авахгүй бүгдийг нь газартай тэгшил муусайн нацистуудыг

6  |  3
Монгол (202.126.89.157) 2022 оны 04 сарын 06

Бүгдийг устгаж цэвэрлэх хэрэгтэй

6  |  2
о(66.181.161.72) 2022 оны 04 сарын 06

зөв

4  |  2
Top