Төгрөгийн ам.доллартой харьцах Монголбанкны албан ханш 3000 давлаа. Тодруулбал, 1 ам.доллар 3,006.31 төгрөгтэй тэнцэж байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засагчид, улс төрчид тал бүрийн л байр суурь илэрхийлж буй. Төв банк ам.долларын ханшийг худлаа зарлаж байна, Монгол Улс валютын 2 захтай боллоо гэхчлэн шүүмжилж буй.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр /2022.04.05/ Засгийн газрын гишүүдийн хамтаар мэдээлэл хийх үеэрээ, валютын нийт арилжааны 97 хувь нь банк хооронд хийгддэг, үлдсэн 2-3 хувь нь “Найман Шарга” дээр хийгддэг. Монголбанк албан ханшийг тогтоохдоо Төв банк болон банкууд хооронд хийгдэж буй ханшийг дундажлан тооцож гаргадаг. Аж ажуйн нэгжүүд тэрхүү дундажлан тооцсон ханшид тулгуурлан төлбөр тооцоогоо хийдэг гэсэн мэдээллийг өгсөн юм.
Өчигдөр гадаад валютын дуудлага худалдаагаар, Монголбанк арилжааны банкуудад 92 сая ам.долларыг 3004.55 төгрөгийн ханшаар нийлүүлсэн байна.
Монголбанкны албан ханш гэж юуг хэлээд байгааг тодотгоход:
Валютын зохицуулалтын тухай хуулийн 5.2-д “Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг валютын зах дээр арилжааны банкуудын худалдсан, худалдаж авсан гадаад валютын ханшид үндэслэн тус улсын гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа тогтвортой ханш бүхий чөлөөтэй хөрвөдөг аль нэг гадаад валютын тухайн үеийн ханштай жишин тогтоож нийтэд зарлана” гэж заасны дагуу Монголбанк тухайн өдөр банкуудын хийсэн арилжааны ханшийн жигнэсэн дундаж утгыг тооцож, зарладаг бөгөөд үүнийг албан ханш гэж нэрлэнэ.
Ам.долларын албан ханш: Төгрөгийн ам.доллартой харьцах албан ханшийг тооцохдоо Монголбанк арилжааны банкууд дээр хийгдэж байгаа ам.долларын гүйлгээний жигнэсэн дундаж ханшийг тооцож, зарладаг.
Бусад валютын албан ханш: Бусад валютын төгрөгтэй харьцах албан ханшийг тооцохдоо төгрөгийн ам.доллартэй харьцах ханшийг Ройтерс терминалын 16:00 цагийн байдлаарх кросс ханшид хувааж тооцдог. Энэ нь хоёр ач холбогдолтой.
Албан ханш болон тухайн үеийн зах зээлийн ханшийн ялгаа
Монголбанкны албан ханш нь банкуудын хийсэн валютын арилжааны жигнэсэн дундаж утгыг тодорхой цаг хугацааны хоцрогдолтой тооцоолж гаргасан үзүүлэлт учраас тухайн үеийн зах зээлийн ханш гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, яг тухайн үед арилжааны банкуудын валют авч, зарж байгаа самбарын ханш болон валютын арилжаа хийдэг ББСБ-ын ханшаас ялгаатай байх боломжтой. Албан ханшийн хэрэглээ нь Валютын зохицуулалтын тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэл болон гаалийн татвар, тарифийг төгрөгөөр илэрхийлэхэд ашиглагддаг гэсэн мэдээллийг Төв банкнаас өгч буй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь бөөрөө 780,000 доллараар зарах хүсэлтэй эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид ”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM” хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.