ОХУ, Украин олзлогдсон цэргүүдээ солилцжээ. Ингэхдээ талууд тус бүр 86 олзны цэргүүдээ солилцсон байна.
ОХУ-ын Хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Татьяна Москальковагийн мэдээлснээр, олзлогсдын нэрсийн жагсаалтад “Росатом” компанийн дөрвөн ажилтнуудыг оруулсан байсан ч Украины тал харилцан адил байх зарчмын үүднээс тэднийг хассан байна. Украины тал мөн энгийн иргэдийг суллах шаардлага тавьж, солилцооны жагсаалтыг хүргүүлсэн байна.
Украины талд Оросын арав гаруй тэнгисийн цэрэг олзлогдоод байгаагаас гадна Москва уртын тээврийн 90 жолоочийг суллуулахаар ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Өө чааваас оросууд ялах байтугаа олзлогдоод зүдэрч буй юм бн доо.
Баяр хүргэе. Үр хүүхэд хань ижил, аваа ээжээ байрлуулсан сайхан үйлс боллоо. Одоо хурдхан дайн зогсож та нар маань энхийн амгалан сайхан амьдрал эхлэнэ ээ. Та нарыг минь бурхан өршөөг