БЗД: Гурван хороонд 131 гарааш буулгаж, газрыг чөлөөллөө

2022 оны 04 сарын 07

Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Тухайлбал өнөөдөр /2022.04.07/ Баянзүрх дүүргийн 6-р хороо 18 байрны зүүн талын 10 гарааш, 18 чингэлгийг буулгалаа.

Өмнө нь тус хороонд 42 гарааш буулгаж, газрыг чөлөөлж байсан.  Оршин суугчдаас тухайн байршилд хийгдэх бүтээн байгуулалт, тохижилтын ажлын талаар санал авах ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Баянзүрх дүүргийн 4-р хороо Эрүүл мэндийн төвийн зүүн тал, 111-р байрны урд талд 40 гарааш, Орос 14-р сургуулийн хойно байрлах 54 гарааш, Баянзүрх дүүргийн 7-р хороо 31 байрны зүүн талын 9 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил хийлээ.

Баянзүрх дүүрэгт зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах ажил ийнхүү үргэлжлэн хийгдсээр байна. Үүний дараа оршин суугчдаас санал авч, тухайн саналыг үндэслэн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх юм.  Иргэд хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй гараашуудыг буулгаж, зөв төлөвлөлт хийн, ногоон байгууламж нэмэгдүүлж байгаад талархан, хамтран дэмжиж оролцож байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.51) 2022 оны 04 сарын 08

Гарааштай хүмүүс зөвшөөрөлгүй гараашнаасаа салгаж өгсөн хот, дүүргийн удирдлагууддаа талархаж байгааг дамжуулахад таатай байна. Учир нь тэд хотын өнгө үзэмж стандартад нийцээгүй гараашаа буулгаж чадахгүй зовлонтой байсан юм.

0  |  0
Top