Тамүра Эрико: Төсвийн хөрөнгө оруулалт хийхдээ анхаарах шаардлагатай зүйлс байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Монголын Эдийн засгийн чуулганы хүрээнд “Хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт хуралдаан боллоо. Уг хуралдаанд Японы Олон улсын хамтын ажиллагааны  ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эрико оролцож, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Жайкагийн зүгээс Засгийн газрын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн чадавхыг сайжруулах техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалт хийхдээ анхаарч ажиллах шаардлагатай хоёр зүйл байна. Төсөл хэрэгжих боломжтой байдал, ТЭЗҮ-гийн чанар, бодлогын ач холбогдол, эдийн засгийн өгөөж, үйл ажиллагааны төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан үзэх шаардлагатай” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top