Монгол, ОХУ-ын хилийн цар тахлын хөл хорио гуравдугаар сарын 30-нд цуцлагдсан.
Энэ сарын 3-наас Улаан-Үдээс Улаанбаатарт автобус явж эхэлсэн бол энэ удаад олон улсын галт тэрэг хөрш хоёр орныг холбох нь.
Буриадын Тээвэр, эрчим хүчний яамнаас Эрхүү-УБ галт тэрэг дөрөвдүгээр сарын 29-нөөс тогтмол явах болсныг албан ёсоор зарлалаа. Украины нөхцөл байдлын улмаас олон улсын хоригт ороод байгаа Оросын иргэдийн хувьд энэ чиглэл нь манай орноор дамжин БНСУ, Япон тэргүүтэй Азийн орнуудад очих гарц болох юм. Одоогийн байдлаар Хиагт боомтоор өдөрт 80 машин, 370 жуулчин нэвтэрч байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )