НҮБ-д Украинд өдөөн хатгах ажиллагаанд бэлдэж буй мэдээлэл өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

ОХУ Киевийн зүгээс өдөөн хатгах ажиллагаанд бэлдэж буй талаарх мэдээллийг НҮБ-д хүргүүлжээ.

Тус улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский энэ талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгджээ. Түүний хэлснээр, Киевийн ойролцоох Раковка тосгонд энгийн иргэдийн цогцсыг олноор нь булшилсан тавилттай дүрс бичлэг хийж байгаа аж. Кременная хотод Оросын арми өвчтөнүүд тээвэрлэж буй түргэн тусламжийн автомашин руу гал нээж байгааг харуулах зорилгоор гаднын хэвлэлүүдийн сэтгүүлчид ирсэн байгаа аж. Түүнчлэн, Белогоровка тосгонд усан хангамжийн шугамын нутаг дэвсгэрт хлортой савнуудыг минажүүлж, хот руу Луганскийн ардын цагдаа ойртох үеэр дэлбэлэхийг төлөвлөж байна гэж Полянский мэдээлжээ. Үүнтэй зэрэгцэн Киев мужийн Ирпень хотод Бучагийн схемийн дагуу өдөөн хатгах ажиллагааг зохион байгуулж байна. Украины тал хотын эмнэлгүүдийн моргоос цогцсуудыг авчирч, хотын зүүн хэсэг дэх нэгэн барилгын хонгилд тавихаар зэхэж байна гэж тэрбээр онцолжээ.

Эдгээр болон бусад дүрс бичлэгийг НҮБ өрнөдийн хэвлэлүүдэд түгээнэ гэж найдаж буйгаа Полянский илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.72.49) 2022 оны 04 сарын 13

Toroh emneleg,Buchi tosgon geed buh gutgeluud n Fake bolohiig orosuud notolj materialuudin NUB d ogson ch,ted daraad ongorch bna..

0  |  0
Ariun Ariun(124.60.92.172) 2022 оны 04 сарын 13

ukrain Anu natogiin gar xul zelenskii ex oron ard olnoo 1udaach bodsongui

0  |  0
b(202.21.108.220) 2022 оны 04 сарын 13

tanai site oros putinig demjsen hudal medeelel tavihaa zogsoogooche.daind heden zuu myangaaraa humuus ami uregdej baigaag bodoltsono uu.

1  |  0
Lol (202.126.89.229) 2022 оны 04 сарын 13

Балай хүүрнүүдийг хурдан устгах хэрэгтэй. Оросыг гутаж чадахгүй

0  |  1
Кккк(202.9.41.157) 2022 оны 04 сарын 13

Украйнууд Новшийн гарууд юмаа\n

1  |  1
Top