24 ЦАГТ | Улаанбаатарт 28, орон нутагт 17 тохиолдол батлагдлаа

2022 оны 04 сарын 13

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.04.13 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 45 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт -28
  • Орон нутагт - 17

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 161, гэрийн хяналтанд 594 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 11 нь хүүхэд, 2 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 16 хүний бие хүнд, 14 хүний бие нэн хүнд байна.

Top