АНУ Украинд тусламж үзүүлснээр нөөцөө шавхах эрсдэлтэй тулгарч байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

АНУ Украинд цэргийн тусламж үзүүлснээр зэвсэглэлийн нөөцийнхөө ихээхэн хэсгийг шавхах эрсдэлтэй тулгарч байна гэж Блүмберг агентлагийн тоймч Хэл Брэндс үзэж байна.

Түүний бичсэнээр, АНУ нь Украины нөхцөл байдалд “ардчиллын зэвсгийн нөөц”-ийн үүрэг гүйцэтгэж байна. Гэвч цаг хугацааны явцад энэ нөөц шавхагдаж болзошгүй. АНУ танк эсэргүүцэгч “Javelin” комплексын нөөцийнхөө гуравны нэгийг Украинд нийлүүлээд байна. Украинд нийлүүлэх зэвсгийн хэмжээгээ нэмэгдүүлснээр Вашингтон агуулах дахь нөөцөө ихээхэн шавхаж, зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд олон сар эсвэл жил шаардагдана гэж Брэндс онцолжээ.

Ингэснээр Украины Зэвсэгт хүчин мөн зэвсгийн хомсдолд орох эрсдэл үүсгэхээс гадна АНУ-ын сул талыг харуулна. Энэ нь ирээдүйд том гүрэн хооронд үүсэж болзошгүй мөргөлдөөний үед илрэх болно гэж Брэндс үзэж байна.

ОХУ эсвэл БНХАУ-тай мөргөлдөөнд орсон тохиолдолд Нэгдсэн Улс хэдхэн хоног эсвэл долоо хоногт нөөцөө шавхах байсан. Тиймээс өрнөдийн орнууд Украинд нийлүүлэх зэвсэглэлээ нэмэгдүүлэх эсвэл хязгаарлагдмал нөөцөө хэмнэх сонголтын өмнө ирээд байна гэж Брэндс онцолжээ.

Үүнээс өмнө Пентагоны төлөөлөгч Жон Кирби хэвлэлийн баг хурал дээр Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь АНУ-ын бэлэн байдалд нөлөөлөөгүй гэж мэдэгдэж байв. Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киевт нэмж 800 сая ам.долларын зэвсэг тэр дундаа 11 “Ми-17” нисдэг тэрэг, 200 хуягт тээвэрлэгч, танк эсэргүүцэгч 500 “Javelin” комплекс зэргийг нийлүүлэх шийдвэр гаргаснаа танилцуулсан билээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nnn(192.82.73.125) 2022 оны 04 сарын 19

Yamar geech orchuulga we burhan min. Turulh hel deeree unshaad oilgohgvim.

0  |  0
Үи(124.158.68.236) 2022 оны 04 сарын 18

Орос Украйнтай биш АНУ.Нато той байлдаад байгаа юм биш үү.Хэрэв ялагдвал бүгдээрээ ялагдана\n Украйныг бүр мөсөн дуусгана.Энэ Украйнчууд өөрсдийг нь бүрмөсөн дуусгах гэж байгааг яагаад ойлгохгүй байна.Байданы хүүгийн бохир бизнэс илэрвэл нэг мөсөн хамь дууснадаа

4  |  0
zochin(192.82.83.133) 2022 оны 04 сарын 17

Ukrain ANU-d avsan zevsgiinxee or tolboriig xezee ch baragduulj chadaxgui bolson. ANU xooson gazar mongoo tsatslaa daa xoorxii. Er ni agaart mongoo tsaslaa daa

0  |  0
Иргэн(103.57.95.19) 2022 оны 04 сарын 18

Орос армийнхаа тусгай ангиудыг л оруулсан, Зэвсэг мөн адил, нөөцийнхөө 20%-ийг л ашиглаж байгааг мэдээлсэн. Украйны энэ ажиллагаа маш өвөрмөц! 1.Энгийн иргэд, иргэний байгууламжийг Оросууд аюулгүй байлгах зарчим барьж хэрэгжүүлсэн 2.Арми бус тусгай ангиуд байлдаж буй 3.Хүмүүнлэгийн тусламжийг давхар хэрэгжүүлж байгаа 4.Шинэ зэвсгүүдээ байлдааны нөхцөлд хэрэглэж давуу сул талд шинжилгээ хийж байгаа 5.Яаралгүй, нямбай, дэс дараатай үйл ажиллагаа хэрэгжүүлж байна!

5  |  1
Зочин (103.57.95.19) 2022 оны 04 сарын 18

ҮНЭН Л ДЭЭ! Америк ардчилал гээч Зэр зэвсэг гээд энэ хүн бараг хэлчихэж! Тэр “Жавелин” нь Оросын Танкийн нэвтэлж чадахгүй тохиолдол олон гарсан. Хаана АНУ тэнд дайн самуун хагарал тэмцэл!

2  |  0
зочин(202.9.46.117) 2022 оны 04 сарын 17

орос адилхан зэвсгийн нөөцөө шавхаж байгаа биздээ дүпп юм бичих юмаа

0  |  0
Зочин(66.181.161.55) 2022 оны 04 сарын 18

ПУТИН мандтугай кк

2  |  0
Зочин(103.229.121.85) 2022 оны 04 сарын 18

Амэрикыг цөмдөж сөхрүүлэхгүйгээр дэлхий ёртөнц дайн дажинаас сална гэж байхгүй ээ.. Одоо өрсөөд шууд гал утаанд нь хутгаач дээ.

2  |  1
Зочин(94.139.24.118) 2022 оны 04 сарын 17

Шаа л даа Бадмаа… Ийм илэрхий худал мэдээлэл тавингуут нөгөө маанагууд нь шууд үмхэж аваад Путин мандтугай гээд орилолдоод ороод ирнэ

0  |  1
АНу(150.129.141.114) 2022 оны 04 сарын 18

Украйны нутаг дээр АНУ, НАТО л Оростой дайтаж байгаа шүү дээ, \nЮун Украйн байлдах, Украйны өөрийнх нь зэвсэг техникийн баазуудыг аль эрт эхний хэдхэн өдөр л Оросууд арилгачихсан шүү дээ, тэгээд дайн гаргах нөхцлийг бий болгосноороо, дайныг захиалсанаараа АНУ л хамаг хүчээ гаргаж байна шдээ

16  |  0
Уншигч(139.5.216.171) 2022 оны 04 сарын 17

Агуу гүрэн шүү дээ, энэ зэргийн зэвсгийг байнга л шинэчилж, шинээр бүтээж байгаа мэдээж ашиглахгүй бол моралын элэгдэлд орж ажиллахгүй ч болж мэдэх учраас байнга шинэчилж байх шаардлагатай юм. Эдийн засгийн хувьд ч явцдаа ашигтай болно, дэлхийн бусад улсууд украйны дайнд шалгарсан зэвсгүүдийг худалдаж авахаар оочер дараалал үүсгэх биз.

3  |  10
Top