ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Өнөөдөр 2022.04.18. Энэ жилийн 108 дахь өдөр ба он дуустал 257 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 05 цаг 58 минутад мандлаа, 19 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө хэм 18 дулаан, шөнөдөө  02 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн радио сонирхогчдын өдөр, Сайн санааны хаврын долоо хоног, Түүхэн хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр, Жонглёруудsy олон улсын тохиож байгаа бол Куба улс Танкчдын өдөр, Өмнөд Африк Гэр бүлийн баяр, Япон Зохион бүтээгчдийн өдөр, АНУ Сонины тоймчдын өдөр, Зимбабве Тусгаар тогтнолын өдөр, Иран Армийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн зохиолч, гүн ухаантан Жорж Люис, химийн гурван элемент нээсэн Францын химич Поль Эмиль Лекок де Буабодран, нэрт мөөг судлаач Бернард Дож, “Формула-1” уралдааны дэлхийн аварга Йохен Риндт, Оросын нэрт жүжигчин Георгий Вицин, Холливудын жүжигчин Эрик Робертс, АНУ-ын жүжигчин Кортни Кардашян нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал

1669 Их Моголын эзэнт гүрний хаан Аурангзеб индуист сүм, хийдүүдийг газрын хөрснөөс арчих зарлиг буулгав.

1791 оны энэ өдөр Английн парламент Африкийн колони улсуудад боолчлолыг хориглохоос татгалзав.

1853 онд Ази дахь анхны төмөр зам ашиглалтад оров. /Бомбей Тхана, 36 км/

1902 онд Их Британи анх удаа гэмт хэрэгтнийг гарын хээгээр таних аргачлалыг хэрэглэжээ.

1961 оны энэ өдөр Дипломат харилцааны тухай Венийн конвенцыг батлав.

1968 онд Лондонгийн хуучин гүүрийг АНУ-ын компанид заржээ. Тус компани гүүрийг Аризона мужид шилжүүлэн, барьсан байна.

1980 оны энэ өдөр Их Британи Зимбабвегийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

1988 оны энэ өдөр АНУ-ын Тэнгисийн цэрэг Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэв.

Өнөөдөр үс шинээр үргээлгэх эсвэл засуулбал өнгө зүс доройтно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top