Зеленский: Украин Оростой 10 жил ч тулалдахад бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

“Украин газар нутгаасаа өгч чадахгүй. Гэхдээ бид Орос улстай яриа хэлэлцээ хийх арга хайх учиртай. Ярилцах боломж байгаа бол бид ярилцах болно. Гэхдээ Орос тулган шаардсаны үндсэн дээр биш. Өөр хувилбар ч бас бий. Бид Оростой 10 жил ч тулалдахад бэлэн” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский CNN агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр Оростой хийж буй яриа хэлэлцээ амжилтад хүрэх боломж багасаж байна. Украины нийгэм яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна гээд Оросын эрх баригчидтай нэг бус удаа уулзалт хийх шаардлагатай гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, маш олон асуудал бий. Одоогоор Оросын тал Украины саналуудыг хүлээн авах, Украин Оросын талын саналуудыг хүлээн авна гэдэг нь харагдахгүй байна. Ялангуяа Донбассын асуудал үүнд хамаатай. Зеленский Донецк, Луганск нь Киев дахин цэрэг, зэвсгийн аргаар Донбасст хяналтаа тогтооно гэж эмээж байна гээд нөхцөл байдал ингэж эргэхийг тэрбээр үгүйсгээгүй байна.

Түүний хэлснээр, Киевийн аюулгүй байдалд баталгаа олгох орнууд тодорхой болгохоос нааш Украин, Оросын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах шаардлагагүй.

Украин улс НАТО-д элсэхээс татгалзах, Крымийн статусын талаарх асуудлыг Оростой хэлэлцэхэд бэлэн байна. Гэхдээ үүний тулд Орос цэргийн ажиллагаагаа зогсоож, цэргээ Украины газар нутгаас гаргах ёстой.

Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Украины эдийн засаг сар бүр долоон тэрбум евро алдаж байна. Үүнийг Европын Холбоо, АНУ, Их Британи, украинчууд бүгд мэдэж байгаа гэж Зеленский онцлоод өрнөдийнхөн Украинд хангалттай тусламж үзүүлэхгүй байна гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, аль нэг улс Украинд зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдэж, тэр зэвсэг нь Украинд орж ирэх хүртэл 2-3 долоо хоног болж байна.

Сүүлийн хэдэн долоо хоног НАТО-гийн гишүүн орнууд Украинд нийлүүлэх зэвсэг, техникийн тоо хэмжээг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нэмж 800 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэх тухай мэдэгдсэн бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 100 сая фунт стерлингийн зэвсэг, техник нийлүүлэх тухай мэдээлсэн билээ. Үүнээс гадна Герман улс Киевт тусламж үзүүлэх зорилгоор цэргийн төсвөө хоёр тэрбум еврогоор нэмэгдүүлж буйгаа мэдэгдсэн бол Итали Украинд нэмэлт зэвсэг илгээх асуудлыг хэлэлцэж байгаагаа мэдээлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.190.225) 2023 оны 01 сарын 27

Барууны харгис хүчний дуулгавартай зарц.Украин орныг сүйтгэгч араатан

1  |  0
Ganbat Bold(188.95.34.48) 2022 оны 04 сарын 19

Zub estoi er hun shig yuag zuv bna yasan gj gazar nutgaa uguh bilee , yamar buruutai gj buuj uguh bilee . Tuurga tusgaar ulsad haldan dovtolson buduuleg orosuud

0  |  0
Иргэн(202.126.88.224) 2023 оны 01 сарын 27

Туйлбаргүй, ярьсан хэлсэнээ мэддэггүй, улстөрийн ямар ч ноён нуруугүй, худал хэлж арагцаасан , украйны ард түмнээр халхавчилсан ард түмнээ хэзээ ч бодоогүй баруун америкийн дуулгавартай хөлсний зарц энэ зёлёнский украйныг ёстой баллаж бна. Еврэй хүнд украйн хүн хамаагүй бололтой. Украйнчууд фашист германы баяр хөөр болон угтан авч,дараа нь хүйс тэмтрүүлсэн хашир суусан ард түмэн бсан . 30 жилд нацизмаар толгой гол угаалгасан улс юм бна . Дайнаар далимдуулж нацистуудын аллага гаарч бх шиг , оросууд руу чихчихнэ. Тэр хоморголон халсан аллага бүгд нёонацистуудын үйлдэл .Амёрик баруу

1  |  0
Zochin(109.89.151.254) 2023 оны 01 сарын 27

Baraxgyi l dee alialagch, baruunii bolood amerikiin gar xol ni bolood byxel byten ulsaa syiryylchixeed...

2  |  0
зочин(103.26.193.92) 2022 оны 04 сарын 18

Эргүү алиа салбадай.

1  |  0
зочин (202.9.46.34) 2023 оны 01 сарын 27

УКРАЙН БАЙХГҮЙ БОЛСОН ХОЙНО ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЮМ БНА.

2  |  0
Зочин(103.57.93.44) 2023 оны 01 сарын 27

ийм тэнэг хүнээр ерөнхийлөгчөө сонгосон Украинчуудын хохь ! Барууныханд найдаад л байлдаж байлдаж харсан чинь улс чинь устаж байхгүй болох нь дээ

5  |  0
СЭМ АВГЫН АЖИЛ(64.119.25.196) 2022 оны 04 сарын 18

энэ хар тхамхичин сэм авгын ивээл их найдаж байна.

4  |  0
И(66.181.187.173) 2023 оны 01 сарын 27

АНУ тэргүүтэй Европын орнууд Украйны фашистуудадыг зэвсгээр хангаж Их британы е.сайдын хэлснээр украйн хүн алуулж дуустлаа байлдах болждээ

6  |  0
Zochin(68.146.199.167) 2022 оны 04 сарын 18

Avch baix albatai um shig yarix umaa ene alialagch!!! Xunii umnuus baildaj bga ch um shig.. Ali 2914-15 onoos uchnuun oros urgediug Ukrainii banderuud yargalj alaa biz dee . Bur xuuxnuudiin saviig sugaldag bsan gesen odoo tegeed genotsid ch gex shig uursduu nuxchixaad orosuud ruu buxaad bga um bishuu!! Uy tarina teriigee xuraana gedeg gee biz dee!! Oros irgediig yax gej yargalj alj bsiin?? Oros arai naashtai yaria xiix bolood urenguut neg bol tosgonii n bumbugduud bgaa biz dee. Buur amar 10 jil dain xiigeed busad ulsuudaas tatvar avaad bj bx sanaatai um bxdaa.. Erdees bolj Orostoi muudaxgui

3  |  1
Top