Киев нийт долоон мянга орчим гаднын хөлсний цэрэг татсанаас өдгөө таван мянга орчим нь үлдсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдээлжээ.
Украинд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш тус улсад 63 улсын 6824 хөлсний цэрэг ирж, тулалджээ. Хамгийн олон тооны буюу 1717 хөлсний цэрэг Польш, Румын улсаас, Их Британи, Гүржээс тус бүр 300 хөлсний цэрэг ирсэн бол Туркийн хяналтад байдаг Сирийн бүс нутгаас 193 хөлсний цэрэг үүрэг гүйцэтгэжээ.
Хөлсний цэргүүдийн ихэнх нь Киев, Харьков, Одесс, Николаев, Мариуполь хотод Украины бүлэглэлүүдийн бүрэлдэхүүнд хуваарилагдсан байна. Тэднийг Украины батлан хамгаалах олон үндэстний легионы бүс нутгийн зохицуулах штаб хуваарилдаг байна.
Цэргийн ажиллагааны явцад гаднын хөлсний цэргүүдийн тоо буурч байгаа ба одоогоор 4877 хүн үлдээд байна гэж генерал Конашенков мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Bugdiig n tolgoi daraalan ustgahnheregtei