Цагаан ордны бэлэг дурсгалын дэлгүүр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хөрөгтэй зоос худалдаанд гаргажээ.
Нэг зоосны жижиглэнгийн үнэ 100 ам.доллар аж. Зоосны нүүрэн талд Зеленскийн хөрөг, ар талд нь Крым, Луганск, Донецкийг багтаасан Украины газар нутгийн зургийг дүрсэлжээ.
Зоосыг “Америкийн Ерөнхийлөгчийн засаглалын түүхэн мөч” зоосны цуглуулгын хүрээнд гаргасан байна. Ирэх зургаадугаар сарын 15-наас нийлүүлж эхлэх зоосны урьдчилсан захиалгыг авч эхэлжээ.
Зоосыг Украин дахь ОХУ-ын цэргийн ажиллагаатай холбогдуулан гаргасан байна. Зоосны борлуулалтаас олсон орлогыг Олон улсын улаан загалмай нийгэмлэгт Киевт зориулсан хүмүүнлэгийн тусламж болгоно хандивлахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Америк ч үнэхээр сэвж бна.ядах юмаа