Энэтхэгийн Засгийн газар Украины дүрвэгсдэд зориулж хүмүүнлэгийн тусламж хүргэх үүрэгтэй Японы цэргийн ачаа тээврийн онгоцнуудыг нисэх онгоцны буудалд буух зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Токио үүнийг зохион байгуулалтын алдаа хэмээн албан ёсоор тайлбарлаж байна гэж Киодо агентлаг онцолсон байна.
Японы цэргийн онгоцнууд НҮБ-ын холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Энэтхэг болон Арабын Нэгдсэн Эмирт Улсад хүмүүнлэгийн ачаа авч, Польш, Румынд хүргэх ёстой байжээ. Ажлын хэсгийн түвшинд Шинэ Дели энэ хувилбарыг хүлээн зөвшөөрсөн ч энэ сарын 20-нд эрс татгалзсан хариу өгсөн байна.
Японы эрх баригч Либерал ардчилсан нам энэ явдлыг Энэтхэг, Оросын уламжлалт найрсан харилцаатай холбоотой гэж тайлбарлажээ. Тиймээс Японы эрх баригчид Украины дүрвэгсдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг хүргэх төлөвлөгөөгөө өөрчлөх болж байна гэж Киодо агентлаг онцолжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Энэтхэг маш зөв шийдвэр гаргажээ. Мөнхийн хөрш, мөнхийн түншлэл гэдэг чинь энэ шүү дээ. Энэтхэг бол бусдын колони биш тусгаар улс , хөндлөнгийн хатгаасанд орохгүй өөрийн чиг шугамаа бат барьж байна\nАНУ японы 2 хотод атомын бөмбөг хаяж ямар аймшигтэй гарз хохирол гарсанаа мартаж янкуудыг дэмжиж байгаа нь Орост курилын аралаас болж өс санасан хэрэг.\nМанай тэнэг дарга нар энэтхэгээс үлгэр дууриал аваасай. Укрианд 250К өгч дайныг санхүүжүүлээд л, америкийн лаборатори байгуулна ч гэх шиг, Японы хатгаасанд орж хариуг нь оновчтой өгч чадахгүй дүлэгнээд ч байх шиг. Больж үз.\n
enethegchuud dainiig turhiragchidiin esreg baij chadlaa, bayar hurgie,
Япон Америкууд атомын бөмбөг хаяж 2хотыг нь хайлуулж байсныг мартаад Америкийг дэмжиж байхад Энэтхэг Оростой нөхөрлөснөө нотолж байгаа нь яагаад болохгүй гэж
Энэ энэтхэгчүүд их тэнэгтэж байх шив
Маш зөв мундаг юм аа өөрийн бодол өөртөө зөв ёстой мундаг баяр хүргэе
Хаха Нөхөрлөлдөө үнэнч байх гэж үүнийг л хэлэх байх
Энэтхэг үнэхээр бодитой дэмжлэгэ үзүүлж чадаж байнаа, харин Хятад?