Индонез далдуу модны тосны экспортоо хориглов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 24

Индонезийн эрх баригчид энэ сарын 28-наас эхлэн далдуу модны тос болон эл бүтээгдэхүүний түүхий эдийн экспортыг хориглох шийдвэр гаргажээ.

Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодогийн мэдээлснээр, Индонез улс ийм төрлийн бүтээгдэхүүний хомсдолтой нүүрлээд байна. Хязгаарлалтыг тодорхойгүй хугацаагаар хүнсний зориулалттай ургамлын тосны нийлүүлэлтийг тогтворжуулж, хангалттай хэмжээнд хүргэх зорилгоор тавьжээ.

Индонез улсад ургамлын тосны хямрал үүсээд байгаа билээ. Индонез нь далдуу модны тосны томоохон үйлдвэрлэгч, экспортлогч юм. Өмнөх хоригийг энэ оны гуравдугаар сард цуцалж байв. Хоригтой холбогдуулан дэлхийн зах зээл дээр далдуу модны үнэ дээд хэмжээнд хүрч байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top