Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 58.55 хувийн санал авч, ялалт байгуулжээ.
Ийнхүү тэрбээр сүүлийн 20 жилд дахин сонгогдож буй анхны төрийн тэргүүн болж байна.
Макроны өрсөлдөгч Марин Ле Пен 41.45 хувийн дэмжлэг авчээ. Тэрбээр Эммануэль Макронтой утсаар ярьсан ч баяр хүргээгүй гэж “BFM” суваг мэдээлжээ. Олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ Марин Ле Пен парламентын сонгуулийн үеэр ширүүн тэмцэл өрнүүлнэ гэж мэдэгджээ.
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат дөрөвдүгээр сарын 10-нд болж, 12 нэр дэвшигч өрсөлдсөн. Эхний шатанд Эммануэль Макрон 27.84 хувийг санал авсан бол Марин Ле Пен 23.15 хувийн санал авчээ.
Францын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжилдэг байна. Санал хураалтын дүнг Францын Үндсэн хуулийн цэцийн дарга энэ сарын 27-нд албан ёсоор зарлана.
Сэтгэгдэл ( 0 )