ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 30-нд Украины Мариуполь хот дахь “Азовсталь” гангийн үйлдвэр орчмын орон сууцны байруудаас 46 энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус өдөр гал зогсоож, хүмүүнлэгийн коридор нээхэд өдрийн цагаар 25 энгийн иргэн, харанхуй болсон хойно 21 иргэн үйлдвэрийн ойр орчмын орон сууцны барилгаас гарч ирсэн байна.
Мөн өдөр нийт 80 иргэнийг нүүлгэн шилжүүлж, Бузыменное суурин газарт байрлуулж, шаардлагатай тусламж үзүүлжээ.
Киевийн хяналтад буй бүс нутаг руу явахыг хүссэн энгийн иргэдийг НҮБ болон Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдөд шилжүүлэн өгч байна.
Энгийн иргэдийн ярьснаар, “Азвосталь” үйлдвэрийн бүс болон ойр орчимд 300 орчим энгийн иргэд хорогдож байж магадгүй. Тус үйлдвэрийн ажилтан Наталья Усановагийн сэтгүүлчдэд ярьснаар, “Азовсталь” дээр Владимир Зеленскийтэй харилцаа холбоотой байдаг генерал бий гэж Украины цэргүүд ярилцаж байжээ.
НҮБ тус үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлж, хүссэн хүн бүрт тус бүсээс аюулгүй гарах нөхцөлөөр хангахад бэлэн байна гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал зохицуулах газрын төлөөлөгч Савиано Абреу мэдэгджээ. Түүний хэлснээр, ажиллагааг Олон улсын улаан загалмай нийгэмлэг, Украин, Оросын талтай хамтран зохицуулж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Азовсталь” үйлдвэрийн бүсээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа даваа гарагийн /2022.05.02/ өглөө 08.00 цагаас үргэлжилнэ гэж ням гарагт мэдэгджээ.
Киевийн “Азовсталь” үйлдвэрийн бүсээс цэргүүдийг Украины хяналтад буй нутаг дэвсгэр рүү гаргах туйлын хүсэл нь тэнд хөлсний цэрэг, ялангуяа өрнөдийн орнуудын армийн офицерууд Украины хэт үндсэрхэг үзэлтнүүдийн талд ажиллаж буйг гэрчлэх олон хүн буйг нотолж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тодруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )