ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Өнөөдөр 2022.05.03. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 05 цаг 31 минутад мандлаа, 20 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 9 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Польшт өнөөдөр Үндсэн хуулийн өдөр, Сьерра-Леонед Тусгаар тогтнолын, ӨАБНУ-д Эрх чөлөөний, Японд Үндсэн хуулийн өдөр юм.

Энэ өдөр Германы жүжигчин Рената Блюме, Английн дуучин Мэри Хопкин, Италийн жүжигчин Массимо Ранери, Оросын жүжигчин Наталья Андрейченко, Данила Козловский, Английн жүжигчин Ребекка Мария Холл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1926 оны энэ өдөр БНМАУ-ын V Бага хурал хуралджээ.

1993 оны энэ өдөр Монголын сэтгүүлзүйн байгууллагууд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1904 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Жорж Паркер алдарт “Parker” үзгэндээ патент авчээ.

1921 оны энэ өдөр Ирландыг Өмнөд болон Умард гэж хуваасан байна.

1966 оны энэ өдөр Лондоны “Таймс” сонин шинэ форматаар, нэгдүгээр нүүрэндээ мэдээтэйгээр гарч эхэлжээ.

1973 оны энэ өдөр АНУ-ын Чикаго хотын 108 давхар “Sears Tower” дэлхийн хамгийн өндөр барилга болов.

1997 оны энэ өдөр Майкл Жексон Их Британийн хит парадыг “Blood on the Dancefloor” дуугаараа тэргүүлжээ.

Энэ өдөр үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно.

Эл өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Балжиннямтай өдөр.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top