Японы Гадаад харилцааны сайдын Монголд хийсэн айлчлал өндөрлөв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Япон Улсын Гадаад харилцааны сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.
 


Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-г “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.
 


Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Энэхүү айлчлал нь “Гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

ГХЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top